alim.mn | 2025.04.19
Б.Ганхуяг “Эрдэнэс Монгол”-оос өгдөг “чиглэл”-д дарамтуулсан гэжээ

Бүтэн жил гаруй хоригдож байгаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн заахирал Б.Ганхуяг удахын хэрээр “зовлон”-гоо тоочсоор байна. Түүний нэг нь дээрээс ирдэг “чиглэл” хэмээх дарамт гэнэ. Энэ дарамтыг УУХҮЯ, ТӨБЗГ, “Эрдэнэс Монгол” компани гурав ээлж дараалан үзүүлдэг аж. Үүнээс “Эрдэнэс Монгол”-ын “чиглэл” хамгийн аюултай гэжээ. Учир нь энэ компани нь “Эрдэнэс-Тавантолгой”-н голлох хувьцаа эзэмшигч агаад тэр утгаараа төрийн төлөөллийг нөгөө хоёроосоо илүү атгадаг аж. Тийм ч учраас “чиглэл” хэмээх заавал биелүүлэх тогтоолоор Б.Ганхуягийг “бөмбөгдөж” иржээ. Дээрээс чиглэл нь түүнийг хаашаа ч хөдөлгөх аргагүй болгодогийн дээр ТУЗ-ийг бүрэн атгандаа оруулжээ. ТУЗ хуралдах бүрдээ дээрээс чиглэл авдаг гэнэ. Ирдэг чиглэл нь голдуу мөнгөтэй холбоотой байдаг агаад “Эрдэнэс Монгол”-ын ТУЗ-аас ирсэн удирдамжийн дагуу Хөгжлийн банкинд төлөх “Эрдэнэс Монгол”-ын 117 тэрбум төгрөгийн өрийг төлөхийг тавын таван удаагийн албан бичгээр шаардсан гэнэ. Тухайн үед хотын дарга байсан Д.Сумьяабазар ч “дарамтлаад” авчээ. Хотыг өнгөрсөн өвөл дулаантай байлгахын тулд “Багануур” ХК-д 23.9 тэрбум, “Шивээ Овоо” ХК-д 24 тэрбум төгрөг зээлэхийг шаарджээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ