Телевизэд сумо бөх тайлбарладаг байсан залуу гэнэт 2010 онд Эрдэнэтэд очин, “Эрдэнэт үйлдвэр”-ийн байрны өмнө жагсан, цагаан хоолойгоор чарлан “энэ овоолго бол ард түмнийх, ард түмэн нь өмчөө мэдэх эрхтэй” гэж байгаад Зэс эрдэнийн хувь Хувьцаат компаниа байгуулсан.
Д.Алтанхуяг нь “Зэс Эрдэнийн хувь” Хувьцаат компанийг Орхон аймгийн 24500 иргэдийн дэмжлэгтэйгээр байгуулсан байна. Нэг иргэнээс 1000-1500 төгрөг авсан гэдэг. Ингээд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашиглахгүй байгаа уулын овоолгыг түшиглэн үйлдвэр барьж иргэдэд хувьцааны ноогдол ашиг олгоно, 150-180 хүн ажилтай болно гэж байгуулагджээ. Гэтэл нэг ч тоосго өрөгдсөнгүй.
Д.Алтанхуяг 2012 онд УИХ-д Иргэний зориг ногоон намаас нэр дэвшээд унажээ. 2016 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн ч ялагдсан. “Зэс эрдэнийн хувь” ХК-ны хувьцаа эзэмшигчдээс босгосон 600 сая төгрөгөөр сонгуульдчихсан гэх юм билээ. Эрдэнэтэд очоод авгай хүүхнүүдэд ээрүүлж, хөөгдөж байсан Д.Алтанхуяг ахиад л Ардчилсан намаас нэр дэвшинэ гэнэ. Тэр байтугай С.Эрдэнийн баруун гар болчихсон хошуу ноён шиг таахалзаж явна. Анх аймгийн начин Алтанхуяг уйлж бахираад "Эрдэнэт үйлдвэрийн овоолгоос өгөхгүй бол амиа хорлоно. 30 мянган иргэдээ жагсаан Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна" гэж сүрдүүлсэн. Ингэж иргэдийн нөмөр нөөлгө итгэлийн хүчээр Алтанхуяг Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хэлцэл хийн овоолго ашиглах эрхтэй болсон. "Зэс-Эрдэнийн хувь" компани үйлдвэр байгуулах, жилд 7 тэрбумын татвар төлөх, 200 ажлын байр бий болгох дээрээ тулангуут Алтанхуяг "Зэс-Эрдэнийн хувь" компаниа "Бльюмон" компанид худалдахаар болжээ.
Нөгөө ард түмний мөрөөдөл, хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг 8 тэрбум төгрөгөөр худалчихсан сураг байх юм. Алтанхуяг тэрбумтан шинж орчихсон үнэтэй хөөрөг барьж, бие хамгаалагч дагуулчихсан явна.