Өчигдөрөөс эхэлсэн Нүүрсний сонсголын нэгэн “шилдэг” үгийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа хэллээ. Сонсголын үеэр түүний “Ажнай” Д.Бат-Эрдэнэтэй хамтарч байгуулсан “Шанх амазон сан” компани нь ил болсон. 2019 онд байгуулагдсан уг компанийн эцсийн өмчлөгчөөр Д.Бат-Эрдэнэ, Б.Бадраа, Ө.Мөнхтайван, П.Уянаг нар бүртгэгджээ. Цагаан дээр хараар бичигдсэн уг баримтыг ИТХ-ын дарга асан гайхалтайгаар “няцаасан”. Тэрээр “Би Ажнай Бат-Эрдэнэтэй хамтарч комани байгуулсанаа одоо л харж байна. Би үнэхээр өөрийнхөө бодлыг хэлж байна” хэмээн хүмүүсийг мэл гайхуулж цэл хөхрүүлсэн. “Би Ажнай Бат-Эрдэнэ гэдэг хүнийг одоо л харж байна” гээгүй нь яамай. Экс даргатан “Шанх амазон сан”-гаасаа ашиг хүртсэн нь мэдээж. Ашиг хүртэж байснаа мартаагүй атлаа компаниа таг “мартжээ”. Олон жил аймгийн улстөрд явсаных бас “санаа” суужээ. Тэр нь ямар үед юуг мартах бас юуг санах тухай юм. Нүүрсний сонсголын үед өөрийнхөө “Ажнай”-тай, нүүрстэй холбоотой бүхнээ тас “мартахаар” шийдсэн байна. Б.Бадраа ингэж “ширлэж байгаад Нүүрсний сонсголыг өнгөрөөхөөр шийдсэн аж.