alim.mn | 2025.01.03
“Зээлээ төл” хөдөлгөөнийг эхлүүлэгч Б.Жагар : Иргэдийн сайн сайхны төлөө төр алдагдал хүлээх ёстой

Жилийн өмнөхөн “тэмцэгч” Б.Жагар “Жирийн иргэд өндөр хүүтэй өдрийн зээлэнд нухлуулж байхад УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтай бүлэглэл хулгайлж, жилийн гурван хувийн хүүтэй зээл авсан нь илчлэгдлээ. Энэ хулгайч нарыг нэн даруй баривчилж хорь. Бүх хөрөнгийг нь хураа. Нэн яаралтай зээлийг нь төлүүл” хэмээх шаардлагыг тавьж,  дэмжиж буй иргэдийн гарын үсгийг цуглуулж “Зээлээ төл” тэмцлийг эхлүүлж байсан. Тэгвэл өдгөө  тэрхүү жилийн гурван хувийн хүүтэй зээлийг бүх иргэдэд олгохыг уриалан тэмцлийн шинэ “хэлбэрт” оржээ. “Тэмцэгч”-ийн баталж буйгаар бүх төрлийн зээл гурван хувь байх боломжтой гэнэ. Ипотекийн зээлийг бүр нэг хувьтай гаргасан ч болох аж. Харин үүний зөрүүг төр төлөх ёстой агаад “төр нь иргэдийнхээ сайн сайхны төлөө алдагдал хүлээгээд явах ёстой” гэж мэдэгдэв. Түүнийхээр бол төрийн буюу татвар төлөгчдийн мөнгө нь зүгээр сул хэвтэж байдаг бололтой. Тэрийг нь юунд ч зарцуулж болох гэнэ. Төр алдагдал хүлээгээд явах ёстой бөгөөд энэ нь байх ёстой үзэгдэл аж. Гэхдээ гурван хувьтай зээлийг авсан зээлдэгчид зээлээ төлөхгүй бол Б.Жагар “Зээлээ төл” хөдөлгөөнөө ахин эхлүүэх эсэх нь эргэлзээтэй. Жилийн өмнө зээлийг төлүүл гэж шаардсан атлаа өдгөө зээл тараа гэж уриалж байгаа энэ “тэмцэгч”-ид итгэх итгэл алга. Ийнхүү эдийн засаг, санхүүгийн өчүүхэн ойлголттой нэгэн “тэмцэгч” НИТХ-ын төлөөлөгчөөс УИХ-д сонгогдох зам руу “попорч” орох гэж байна. Тэрээр Хан-Уулаас НИТХ-д сонгогдсон. Ийм хүн төлөөлөгч болсон гэхээр НИТХ-ын босго их л намхан аж. Намхан босго даваад сурсан тул ирэх сонгуульд ч мөн адил тэндээ нэр дэвшинэ. Ингэж “попорч” байгаад гараад ирэх вий дээ ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ