Болгарын иргэн Троански Пламен Веселинов нь 2023 оны 4-р сарын 13-25-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Төрийн банкны бэлэн мөнгөний машинуудад хандсан 159 удаагийн оролдлогоор 47 ширхэг өөр өөр төрлийн хуурамч цахим карт уншуулж, дээрх картуудаас 10 ширхэг картын 30 удаагийн үйлдэл амжилттай болж нийт 22.6 сая төгрөгийн бэлэн мөнгө гаргаж авчээ. Мөн сарын 13-19-ний өдрийн хооронд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны бэлэн мөнгөний машинуудад хуурамч картаар 33 удаа хандсанаас 13 удаагийн үйлдэл амжилттай болж 11 сая төгрөг гаргаж авчээ. Түүнийг цагдаагийнхан дор нь илрүүлсэн агаад болгар эр авсан мөнгөө буцаан өгчээ. Хийсэн хэргийх нь талаар Болгарын ЭСЯ-нд мэдэгдсэн гэнэ. Троански Пламен Веселинов нь эхнэр хүүхдийн хамт Монголд иржээ. Шүүх түүнийг зургаан сая төгрөгөөр торгосон байна.