
Өмнө нь зургаан удаа ял шийтгүүлж байсан, 29 настай Э.Зоригоо нь “Хархорин” захын автомашины зогсоолын хамгаалагчийг шууд хутгалсан болон хоёр хүний гар утсыг хулгайлсан хэрэг өдүүлжээ. Болсон явдлын талаар хамгаалагч нь “ ... 8-р сарын 21-нд хичээлийн шинэ жил эхэлж байгаа тул гадаа хөдөлгөөн зохицуулаад зогсоол дээр журам сахиулаад ажиллаж байсан. Тухайн өдөр 17 цагийн үед гадаа зогсоол нэг машин эргэлт хаагаад зогсоод байсан. Би очоод “та энд зогсож болохгүй бусад машин түгжрээд байна замаа чөлөөлөөд зогсоол дээр очоод зогс” гэхэд жолооч нь “битгий солиор” гэсэн. Тэгэхээр нь явчих байх гээд өөр машин дээр очиход нөгөө жолооч машинаасаа буугаад над руу ирсэн. Баруун гараа ардаа авч яваад байсан. Ойртонгуутаа ардаасаа хутга гаргаад толгой руу шаах гэхэд нь хойшоо болтол хутганд нь хамрын зүүн хэсэг болон зүүн шанаа зүсэгдсэн юм. Би хутгатай гартай зууралдан ноцолдож хамт газар унасан. Гэнэт миний нуруунд цохих шиг болж цус гарч эхэлсэн. Ноцолдох үед хутгаа зүүн гарандаа шилжүүлээд хутгалсан байсан. Би түүнийг арай гэж дарж байгаад станцаар бусад хамгаалагчидаа дуудаад гарыг нь өчиж хөдөлгөөнийг хязгаарласан. Хамгаалагчид ирээд тэр залууг бариад дотогш орсон бөгөөд хамгаалалтын албаны дарга Энх-Амгалан шархыг тамединаар ариутгаад боож өгсөн. Намайг түргэний тэргээр Цэргийн нэгдсэн эмнэлэг хүргэх замд ухаан санаа самуурсан. Цус их алдсан. Гурван оёдол тавиулж эмчилгээнд дөрвөн сая төгрөг зарцуулсан ...” гэжээ. Э.Зоригоо өөрт нь үг хэлэхэд тун дургүй агаад заавал хариу “арга хэмжээ” авдаг гэжээ. Энэ хэргээс гадна нийтдээ гурван сая төгрөгийн үнэтэй хоёр гар утас хулгайлсан байна. Шүүх түүнд 1.6 сар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.