Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга хууль ёсны эхнэрээ ил гаргаагүй, тэргүүн хатагтайгүй ч зөвлөх нь гэж “улаан хэлтийг урдаа гишгүүлэхгүй” хэдэн хүүхэн бий. Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Соёл, шашны бодлогын зөвлөх Цоодолын Хулан, Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөхөөр Г.Уянга ажилладаг. Амтай ч, ажилтай ч эдгээр бүсгүйчүүд хааяа нэг шоудахаараа ёстой л бут авдаг гэнэ. Ямартаа л Д.Үүрийнтуяаг ёстой нэрэндээ тохирсон, нэг баярлахаараа үүр цайтал явна шүү дээ гэж магтах, матахын завсар ярьдаг гэнэ.
Сэлэнгийн сэвгэрүүдийн нэг Д.Үүрийнтуяа анх Э.Бат-Үүлтэй дотносон 2004-2008 оны хооронд Э.Бат-Үүлийн бие төлөөлөгч байсан. Тэгээд С.Эрдэнэтэй найзархаж, 2009-2012 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн бие төлөөлөгч, туслахаар ажилласан. Д.Үүрийнтуяаг АН-ын дарга С.Эрдэнийг дагаснаар их ч зүйл үзсэн, их ч юманд хүрсэн, АН-даа мөнгөтэйд орох хатагтай болжээ. С.Эрдэнэтэй цуг шоронд ч хоригдож үзсэн. Д.Үүрийнтуяа Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга зэрэг төрийн болон улстөрийн албан тушаал хашиж байсан. 2012 онд УИХ-д жагсаалтаар нэр дэвшиж ч үзсэн, 2017 онд АН-ын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн. Одоо Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа 2020 оны сонгуулийг хамгийн их хүсэн хүлээж байгаа хүнээр тодорч байна. Тэрбээр хандивын уулзалт, шоу их зохион байгуулж, үүр цүүрээр гэртээ харих нь олширч байгаа гэнэ. “Гэгээлэг нийгмийг хамтдаа өөрчилнө”, “ҮҮРЭЭ ҮҮРЭГ ХҮЛЭЭВ” хэмээж хандивын аян зохион байгуулж, сонгуулийн зардлаа цуглуулж байна гэж яригдаж байна. Дүрдээ итгэж, дагагчид нь "2020 ОНЫ УИХ-ын ГИШҮҮНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ" хэмээн бичиж, уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутлаа тайлав гэдэг болж явна.