Оюутолгойгоос 3,5 сая монголчууд Оюутолгойнхоо 34 хувьд оногдох ногдол ашгийг авч чадахгүй 10 гаруй жил болж байна. Монголчуудын эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй "Эрдэнэс Оюутолгой" компанийнхан Оюутолгойгоос жилийн 20 орчим тэрбумыг "ХЯНАЛТЫН ЗАРДАЛ" нэрээр авчээ. Ингэхдээ ажилтан бүртээ 100 сая төгрөгийг "урт хугацаанд тогтвортой ажиллах гэрээний төлбөр" гэж өгсөн байна.
“Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Н. Цэрэнбатын нэг удаагийн томилолт нь 9 сая төгрөгөөр хэмжигддэг юм байна. Н.Цэрэнбат "Эрдэнэс Оюутолгой"-н гүйцэтгэх захирлын цалин, дээрээс нь Оюутолгойн ТУЗ-ийн гишүүний урамшуулал авч байгаа. Өмнөх ТУЗ-ийн гишүүн Нацагийн Багабанди жилийн 100.000 орчим доллар цалин авдаг тухай бичдэг байлаа. БОАЖ-ын сайдаас шууд "Эрдэнэс Оюутолгой"-н захирал болсон Н.Цэрэнбат 5 ажилтандаа 500 гаруй сая төгрөг тараав?!