Хүрлийн үеийн олдвороор “дагнасан” Б.Батбаатар металл хайгчаар Баянхонгорын нэг сумын нутгийг хөндийлэх шахжээ

Тэрээр “Gold Monster” гэдэг металл хайгчаар
2022 оны 3-р сарын эхээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Ханангийн хоолой гэх газарт газар ухаж, хүрлээр хийсэн хонины дүрс,
2022 оны 3-р сарын дундуур Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Ханангийн хоолой гэх газарт газар ухаж, хүрлээр хийсэн хонины дүрс,
2022 оны 8-р сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн Доо цагаан хадны дэнж гэх газарт газар ухаж, хүрлээр хийсэн морины дүрс,
2022 оны 12-р сарын сүүлээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р багийн Хөх цав гэх газарт газар ухаж, хүрлээр хийсэн ямааны дүрс,
2023 оны 3-р сарын эхээр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Хоолтын дөрж гэх газарт газар ухаж, хүрлээр хийсэн хутга
зэргийг олж, хүрлийн үед хийгдсэн, соёлын биет өв гэдгийг мэдэж, үнэд хүргэн бусдад зарж борлуулан ашиг олох зорилгоор хууль бусаар олборложээ. Улмаар фейсбүүкийн “эртний эдлэл” гэсэн группед зар тавьж зарын дагуу холбогдсон С.Төмөрхуягт нийт 1.4 сая төгрөгөөр худалдсан байна. Олборлосон зүйлсээс нь үлдсэн 20 см урттай тахир ногоон өнгийн хутга мэт зүйл нэг ширхэг, ногоон өнгөтэй амьтны дүрс бүхий дөрвөн ширхэг эртний эдлэл зэргийг Соёлын өвийн үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Шүүх түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
202.126.89.23
Оо sdanuudaa gazar dooroos n olood irj bhad hutsalgvi hudaldaa awaach sheesnvvdee yuni chn yl ogoh
Төстэй мэдээ