alim.mn | 2024.12.23
Сүхбаатар дүүргийн дарга нар “зарим албан хаагчдад буцалтгүй тусламж” нэрээр ганцхан сард 130 сая төгрөгийг тараажээ

Төрийн албаныханы дунд биенээ биенээ шагнах, хөнгөлөлт үзүүлэх, үндэслэлгүйгээр үр дүнгийн урамшуулал, нэмэлт цалин, буцалтгүй тусламж өгөх явдал хавтгайрсан. Үүний нэгэн жишээг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас харж болно. Зөвхөн өнгөрсөн 9-р сард гэхэд л “зарим албан хаагчдад буцалтгүй тусламж олгох” нэрээр 130 сая төгрөг тарааасан байна. Дунджаар нэг хүнд 8-15 сая төгрөг өгчээ. Нэгхэн сард ийнхүү бөөнөөр нь олгосон нь гайхалтай. Буцалтгүй тусламж олгох нь тодорхой шалгууртай журамтай байдаг. Төсвийн хөрөнгийг “буцалтгүй тусламж олгох” нэрээр үр ашиггүй зарцуулсан байж магадгүй тул холбогдох байгууллага нь яаралтай шалгах хэрэгтэй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ