alim.mn | 2024.12.23
Ховдын ГБХЗХГ-ын дарга эмэгтэй байгууллагынхаа орлогын мөнгийг хувийн дансаараа аваад гэрлийн мөнгөө төлж, бэлэн хувцас авчээ

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Баяртуяа өнгөрсөн наймдугаар сарын 11-ний өдөр тус байгууллагын харьяаны “Баянбулаг” хүүхдийн амралтын газарт болсон сургалт семинарын байрны мөнгө болох 3.5 сая төгрөгийг хувийн дансаараа авчээ. Улмаар уг мөнгөөр хүнсний бүтээгдэхүүн авах, өөрийн орон сууцны цахилгааны төлбөр төлөх, бэлэн хувцас авах зэргээр өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогджээ. Дарга эмэгтэй гэм буруугаа хүлээн зөвшөөрч 3.5 сая төгрөгийг буцаан төлжээ. Шүүх түүний нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасаж, зорчих эрхийг эрхийг нэг жилээр хязгаарлах ял оноосон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ