Өнгөрсөн онд өв залгамжлан авсан хөрөнгөөрөө дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд багтсан баячуудын хөрөнгийн хэмжээ өөрийн хүчээр тэрбумтан болсон хүмүүсийн хөрөнгөөс давжээ. Энэ UBS банкны тайлангаас харагдана. Энэ нь дэлхийн баялгийн хуваарилалтад гэр бүлийн хөрөнгийн өв залгамжлал, өв залгамжлагч улам том байр суурь эзэлж эхэлсний шинж болов.
Өнгөрсөн 2022 онд нийт 137 хүн тэрбумтан болсон. Тэднээс хөрөнгөө өв залгамжлан авч тэрбумтан болсон хүн 57 байна. Тэдгээр тэрбумтны хөрөнгийн нийт нийлбэр 150.8 тэрбум ам.доллар хүрчээ. Тэгвэл өөрийн хүч зүтгэлээр тэрбумтан болсон нь 84 бизнесмэн бий. Гэвч эд хэдий тоогоороо илүү ч нийт хөрөнгө нь 140.7 тэрбум байжээ. Есөн жилийн өмнөөс UBS уг тайланг гаргаж эхэлснээс хойш шинэ тэрбумтнуудын өвлөн авсан хөрөнгө өөрийн бий болгосон хөрөнгөөс давсан анхны тохиолдол энэ болжээ.