alim.mn | 2025.04.19
“Сэргэлэн” сэжигтэн хохирогчийн дансны хуулгыг олж аван авлигалын хэрэг “илрүүлж” АТГ-т өгчээ

Адал явдалт кино хийж болмоор зохиомжтой хэрэг гарчээ. Х.Хажыгал нь 2019-2022 оны хооронд “Дээжин Кореа” компанийн “Бэлла тур” баазын захирал Д.Даариймаагийн гомдлоор залилангийн хэрэгт шалгагджээ. Эхэндээ хэргийг Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэргийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч А.Тэмүжин шалгасан.

Сэжигтэн  нь “... Миний хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлсэн. Ингээд би Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч А.Тэмүжин дээр шалгагдсан. Шалгагдаж байх хугацаанд хохирогч талаас буюу Б.Даариймаа гэх хүнээс мөрдөгчид эхлээд 50,000 төгрөг ок, дараа нь 60,000 төгрөг амжилт гэсэн утгаар тус тус шилжүүлсэн байсан. Миний шалгагдаж байгаа хэрэг дээр хохирогчийн дансны мэдээлэл  байсан. Би хэргийн материалтай танилцаж байхдаа түүний дансны хуулга дээр сэжиг бүхий гүйлгээ байгааг олж харсан. Тэгээд хохирогчийн дансны кодыг мэддэг байсан тул орж шалгахад баталгаажсан ...” гэжээ.

Тэрээр яаж ийгээд хохирогчийн банкны хуулгыг олж аваад АТГ-д өгсөнөөр энэ хэрэг илэрчээ. Хэрэг илэрэхэд хохирогч нь мөрдөгчийн ээжээс архи худалдан авсан гэжээ. Гэсэн ч тийм нөхцөл байдал тогтоогдоогүй. Дараа нь мөрдөгч нь покер тоглохын тулд мөнгө авсан агаад хохирогч амжилт хүсэж “ок”, “амжилт” гэсэн утгатайгаар мөнгө шилжүүлсэн гэжээ. Хэдийгээ шилжүүлсэн мөнгө нь нийт дүнгээрээ бага ч хахууль мөн юм. Анхан шатны шүүхээс экс мөрдөгчийн нийтийн албанд томилогдох эрхийг найман жилээр хасаж 5.4 сая төгрөгөөр торгожээ. “Амжилт” хүссэн жуулчны баазын захирал эмэгтэйн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж  2.7 сая төгрөгөөр торгосон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ