alim.mn | 2024.12.23
Аюулгүйн ажиллаагаа зөрчсөн Баптист сүмийнхэн амиа алдсан итгэгчийнхээ ар гэрт байр авч өгөн хөнгөн “мултарчээ”

Ийм нэгэн харамсалтай хэрэг Увсын Есүсийн Баптист сүмийн түүхэнд гарчээ. Тус сүмийнхэн сүмийн барилгаа өргөтгөхөөр шийджээ. Ингээд өнгөрсөн хавраас ажлаа эхэлсэн байна. Сүмийн итгэгч Ц.Ш нь шатахуун түгээвэрт ажилладаг агаад ээлжээсээ буугаад шууд өргөтгөлийн ажилд очжээ. Гэсэн ч барилгын хананд дарагдаж амиа алдсан байна. Энэхүү хүний амь насыг болгоомжгүй хөнөөсөн хэрэгт Увс Баптист сүмийн тэргүүн, Голомт банкинд ажилладаг Ц.Ц, тус сүмийн итгэгч С.Х нар татагджээ. Баптистуудад өргөтгөлийн ажил эхлэхээс өмнө аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө өгөөгүй, хамгаалах хувцас хэрэгсэл тараагаагүй байна. Гэсэн ч талийгаачийн ар гэрийнхэн гомдолгүй гэжээ.

Талийгаачийн эхнэр “... Манай Есүсийн баптист сүмийн ахан дүүс бидэнд маш их тус дэм болж байгаа бөгөөд сүмээс талийгаачийн буяны ажил болон оршуулгын бүх зардал мөнгийг гаргасан. Мөн нэг өрөө байрыг худалдан авч өгөн уг байрны дотор засварыг хийж өгсөн. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ.

Шүүхээс бусдын амь насыг болгоомжгүй хохироосон хэрэгт нь сүмийн тэргүүн болон итгэгч хоёрт 1.6-2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ