Ш.Адьшаа нүүрсний жагсаал эхэлсэнээс тавхан хоногийн дараа нүүрс тээврийн компанитай зөвлөхөө чөлөөлсөнөө тайлбарлаж чадсангүй
Нүүрсний сонсголын үеэр олон удаа гацаж ээрсэн нь “гаалийн” хэмээх Ш.Адьшаа гишүүн байлаа. Сонсгол зохион байгуулагчаас “2022 оны 12-р сарын 3-нд нүүрсний жагсаал эхэлсэн. Та тав дахь хоногт нь яаран нүүрс тээврийн компанитай зөвлөх Ш.Мөнхцэцэгээ ажлаас нь чөлөөлжээ. Яагаад яаран чөлөөлсөн бэ?, Баригдаад баларна гээд салахын түүс болсон уу ?” гэхэд Ш.Адьшаа “Энэ арай эрээ цээргүй юм болж байна. Би ямар компанитай вэ гэдгээр нь ажилд аваагүй. Англи орос хэлтэй болохоор нь хуулийн төсөл боловсруулах ажилд зөвлөхөөр авсан юм. Манай нутгийн хүүхэд байгаа юм” гэхээс өөр олигтой тайлбар хэлсэнгүй.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ