Нүүрсний сонсголын үед “Тавантолгой түлш” компанийн бас нэгэн мөнгө шамшигдуулсан байж магадгүй нөхцөл байдал илэрчээ. 2019 онд тус компанийн ажилтан болох Тулгабат, О.Жавхлан нар нь компанийн нэрээр хилээр орж ирсэн шахмал түлшний барьцалдуулагчийн гаалийн бүрдүүлэлтийг хийж татварыг төлж иржээ. Гаалийн татварын мөнгийг компаниас шууд дээрхи ажилтнуудын хувийн дансанд хийж тэд гаалийн бүрдүүлэлт хийж татвар төлдөг байсан, өөр арга байгаагүй хэмээн ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэг улайран хамгаалсан. Гэсэн ч тэдгээр ажилтнуудын дансанд орсон гаалийн татварын мөнгийг гүйлгээгээр нь хөөхөд хувийн хэрэгцээнд зарцуулсан нөхцөл байдал илэрсэнийг шинжээчид илрүүлжээ. Ийнхүү “Тавантолгой түлш” компанийн удирдлагын мөнгө цавчилтийн бас нэгэн “схем” илэрч хуулийн байгууллагаар шалгуулахаар боллоо.