alim.mn | 2024.12.22
Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонсголд ирсэнгүй

Өнөөдрийн сонсголын гол сэдэв Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл байлаа. Энэхүү төслийн гол тоглогч Ерөнхийлагч асан Х.Баттулга бөгөөд  гадаад улс руу яаралтай томилолтоор явсан тул гэрчээр оролцох боломжгүй гэж мэдэгджээ. Мөн МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан П.Ганхүүд хэд хэдэн удаа холбоо барих гэсэн боловч, холбогдоогүй. Өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй аж. Тэгвэл Зүүнбаян төмөр ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Банзрагчид мэдэгдэх хуудсыг явуулахад оролцоно гэдгээ илэрхийлсэн. Гэвч өнөөдрийн байдлаар түүний өмгөөлөгч “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас” оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга А.Ганбатад мэдэгдэх хуудсыг илгээсэн ч хариу ирүүлээгүй, сонсголд ирсэнгүй. Сангийн яамны худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул сонсголд ирсэн аж. Зам тээвэр хөгжлийн яамны хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Энхболд ирсэн байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын мэдээллийн технологийн албаны дарга Н.Цэрэнсамбуу сонсголд иржээ. Монголын төмөр зам төрийн өмчит компанийн хуулийн хэлтсийн дарга Р.Бямбаа нь оролцох эсэхээ мэдэгдээгүй. Сонсголд өнөөдөр ирсэнгүй. Монголын төмөр зам төрийн өмчит компанийн хуулийн хэлтсийн дарга Б.Энэрэл оролцохоор илэрхийлсэн ч ирээгүй байна. Зүүн баян төмөр зам төрийн өмчит компанийн газрын дарга асан Т.Сайнжаргал орон нутагт ажиллаж байгаа учраас сонсголд оролцох боломжгүйгээ утсаар мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ