Эрдэнэс Тавантолгой ХК-аас үнэт цаас худалдах, худалдан авах гэрээ болон Зүүнбаян Төмөр зам ХХК-ийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй гэрээнүүдээр нийт 1.336.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Барилга, инженерийн цэргийн удирдах газартай нийт Зэвсэгт хүчний найман анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж төслийн доод бүтцийн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан.
Улаанбаатар төмөр зам ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласнаас зургаа нь УИХ-ын гишүүн, албан тушаалтантай хамаарал бүхий зургаан компани байна.
Тодруулбал:
- Болор болд зам ХХК
Тус компани 5.070.577.007.0 дүн бүхий гэрээ хийсэн бөгөөд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү Б.Мэндсайханы компани
- Аржроуд ХХК
Нийт 2.942.318.461.0 дүн бүхий гэрээ хийсэн. Мон арж зам ХХК эзэмшдэг. Тус компани нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийнх.
- Монгол зам групп ХХК
Нийт 24.814.198.942.0 дүн бүхий гэрээтэй. МОСМЕП ХХК эзэмшдэг. Энэ нь УИХ-ын гишүүн Н.Ганибалтай нэгдмэл сонирхолтой.
- Эрдэнэзам ХХК
7.104.189.100 дүн бүхий гэрээ байгуулсан. Бишрэлт холдинг ХХК эзэмшдэг. Энэ нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай нэгдмэл сонирхолтой.
- Говь инфрастракчер ХХК
13.270.160.142.0 дүн бүхий гэрээ байгуулсан. Говькапитал менежмент ХХК эзэмшдэг. Дэд ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны газрын дарга Ц.Батзулын ах Ц.Баянзулын компани.
- Өвөрзалаат ХХК
5.388.221.451.0 дүн бүхий гэрээ байгуулсан. Гүнбаялаг ХХК эзэмшдэг. Уг компани нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэлийн хүүхэд Ц.Туяагийн аж.