alim.mn | 2024.12.22
Р.Батсүх: Мөнгөө илүү оруулсан учир илүү хувь эзэмшинэ гэсэн

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:-Төмөр зам барих эрх нь Монголын Төмөрзам ХНН-д байдаг. “Эрдэнэс Тавантолгой” ХК тухайн үед мөнгө оруулсан гэдгээрээ 66 хувийн хувьцааг эзэмшсэн үү?

Монголын төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Р.Батсүх: -2019.10 сараас 2021.8 сар хүртэл ажилласан. Эхлэх үеийн хувьцаа эзэмшихтэй холбоотой гэрээг байгуулахад би дэд захирал байсан. Тухайн үед мөнгөө илүү оруулсан учир илүү хувь эзэмшинэ гэсэн утгаар гэрээ хэлцэл хийсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Тээврийн бодлогоо барьж байгаагийн хувьд Монголын Төмөрзам ТӨХК 70 орчим хувиа барих ёстой байсан. ЗХЖШ ороод 11 хувийн ажлыг л хийсэн байна. Мэргэжлийн боловсон хүчнээ дайчлаад явах нь зүйтэй байсан. ЗХЖШ-ын оролцоо анхнаасаа ямар байсан бэ.

Барилга, инженерийн цэргийн удирдах газрын дарга  Д.Жаргалсайхан:-ЗХЗШ-ын есөн анги ажилласан. Доод бүтээц, дээд бүтээцийн гэж хоёр хувааж байна. Газар шорооны ажил нийтдээ 25 сая мкуб байсан. Мөн 595 ширхэг ус зайлуулах хоолойн ажил бий. Газар шорооны ажлын 26 хувийг ЗХЖШ дангаараа гүйцэтгэсэн. 74 хувийг ААН гүйцэтгэсэн. ЗХЖШ ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Тиймээс доороо туслан гүйцэтгэгч компаниуд ажиллуулах гэрээтэй. Нийтдээ 58 ААН туслангаар ажилласан. Бидний хувьд хоёр жилийн хугацаанд энэ том ажлыг хийж, гүйцэтгэж дуусгасан. Ингэхдээ 24 цагаар ажиллаж байсан. Төмөр замын дээд бүтээцийн 416 км-ын 221 км-ыг зэвсэгт хүчин хийсэн. Төмөр замын дээд бүтээцийн ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар Төмөрзам ХНН ажиллаж байсан. Тэгсэн хэрнээ  50 хувийг зэвсэгт хүчин гүйцэтгэсэн. 595 хоолойн 50 хувийг мөн зэвсэгт хүчний есөн анги гүйцэтгэсэн. 2023 оны зургадугаар сард ашиглалтад орсон төмөр замаар одоо сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн байна гэдэг бага тоо биш.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ