alim.mn | 2024.12.23
11 хувийн гүйцэтгэлтэй Зэвсэгт хүчнээр дамжуулж, хулгайгаа улсын нууцад хамааруулсан

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Нэлээд урт түүхтэй төмөр зам. Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр зам төслийн ТЭЗҮ нь 2011 онд боловсруулагдаж байх үеийн зургыг харуулаарай. Үүнийг Хөгжлийн банкны сонсголын үеэр дэлгэрэнгүй ярьж байсан. Бүх зарцуулалтын хэсгийг ярьсан. Үүний загалмайлсан эцэг Ерөнхийлөгч Х.Баттулга ирсэнгүй. Төмөр замын талаар нэвтрүүлэг хийж байжээ. Энэ нэвтрүүлэгт юу гэж ярьсан эсэхийг харъя. Оршил ямар байсныг дүрс бичлэгээр харууллаа. 10 өмнө яаж эхэлсэн асуудлыг харлаа. Харин одоо 10 жилийн дараа бид юу болов гэдгийг холбогдох шинжээчийг сонслоо. Энэхүү төмөр замтай холбоотой хурлын тэмдэглэл маш нууц учраас гардаггүй. Тэмдэглэл үйлдүүлддэггүй хуультай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуулбарлаж авах нь хуулиар хориотой гэсэн үг. Хажуудаа нууцын ажилтайгаар танилцах боломжтой. Уншсан зүйлээ ярих эргээд төрийн нууц задруулсан хэрэг болох учраас шинжээчийн дүгнэлтэд нарийн тусгагдахгүй байгаа. Ийм хууль эрх зүйтэй. 414 км төмөр зам барьчихлаа. Энэ нь геополитикийн төмөр зам.  Ганц улс руу баялгаа зөөгөөд байж болохгүй. БНХАУ-ын гурван боомтоор, ОХУ-ын гурван боомтоор гарна. ОХУ-аас дамжуулаад нүүрсээ зарна гэж анх эхэлсэн. За ингээд тархидсан. Үр дүн нь буюу эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм болов уу. Хэдэн төгрөг зарсан бэ. Зардлаа хэдэн жилийн дараа нөхөхөөр байна вэ. Үүгээр ачаа явж байна уу. ОХУ-аас дамжуулж нүүрсээ зарж байна уу” гэж асуулаа. Харин шинжээч  “Өчигдрийн байдлаар Цогтцэций-Зүүнбаян, Цогтцэций-Ханги чиглэлийн төмөр замаар ачаа тээвэрлэсэн орлого 2022 13.2 тэрбум төгрөг, 2023 онд 51.5 тэрбум төгрөгийн орлого олжээ. 2022 оны гүйцэтгэлээр 732.6 тонн ачаа тээвэрлэсэн. 2023 онд 1.5 сая тонн ачаа тээвэрлэсэн байна. Энэхүү төмөр зам хамгийн багадаа 9.1 сая тонн ачаа тээвэрлэж байж, балансаа барих учиртай. Ердөө хүчин чадлынхаа арван хувийг ашиглаж байна. Нийтдээ 1.3 их төгрөгийн санхүүжилт хийсэн төсөл” гэж хариулаа. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Энэхүү төсөлд Зэвсэгт хүчин оролцсон учраас бүгд улсын нууцад хамаардаг. Зэвсэгт хүчин 11.8 хувийн ажлын гүйцэтгэлийг цэргүүдээр хийлгэсэн. 88 хувийг нь компаниуд хийжээ. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчээр хаацайлж, хулгайгаа улсын нууцад хамааруулж, бүх асуудлаа шийдсэн. Бусдаар гүйцэтгүүлсэн ажил гэдэгт УИХ-ын гишүүдийн хамаарлууд гарч ирсэн” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ