alim.mn | 2024.12.22
Р.Батсүх: Бид 15 сая тонн ачаа тээвэрлэх ТЭЗҮ хийсэн

УИХ-ын гишүүн Доржханд: -Төмөр замыг гардаж хийлгэсэн ҮАБЗ-ийн хурлаар оруулж, улсын нууцад оруулсан Х.Баттулга ирсэнгүй. Барьсан төмөр зам нь ашиглалтгүй. Сонсгол болохоор зугтаачихдаг. Х.Баттулга гэдэг хүний шагнасан, энэ бүх схемийг зурсан хүн бол Н.Удаанжаргал. Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн захирал. Монгол Улсын гавьяат эдийн засагч болгон шагнасан Б.Ганхуяг хоригдож байгаа. Схем зурсан, зуралцсан бүх хүн ирсэнгүй. Өөрсдийнх нь асуудал гарахад яагаад ирэхгүй байгаа юм бэ. ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх “зүүн тийшээ явж буй зам гадагшаа хийх экспортын замыг нээж байгаа юм. Бид Япон, Хятадын зах зээл рүү ОХУ-аар дамжуулах гарц нээж байгаа нь Монголын эрх ашиг” гэсэн зүйл ярьсан. Харин М.Энхсайхан “Боломжгүй. Маш хол, үр ашиггүй өөрсдөө нөөцтэй гэсэн. Төмөр зам нь мөнгө угаах арга байсан” гэж хэлсэн. Дэлхийн бүх эдийн засагчид аливаа улсын нөөц газар нутгийнхаа хэмжээгээрбайдаг гэдгийг мэднэ. Хамгийн том газар нутагтай улс хамгийн их нөөц баялагтай. ОХУ эрдэс баялаг түүхий эдийн нөөцөөрөө тэргүүлдэг. Энэ улс дэлхий даяар бүх улсыг эрчим хүч, байгалийн тос, нөөцөөр хангаж байна. Монголоос хамаагүй их баялагтай. Гэтэл хойд хөршөөр дамжуулж тойруу замаар БНХАУ руу гаргана гэсэн тухайн үеийн сонирхолд үйлчилсэн шийдвэрийг ЗТЯ-ны сайд, Ерөнхийлөгч нь гаргасан. Д.Жаргалсайхан даргаа танай баг яг хэзээ Япон, Солонгосын зах зээлд нүүрсээ гаргана гэж тооцсон юм бэ. ТЭЗҮ байсан байх. Ямар үр өгөөж хүртэх тооцоо байна уу. 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Схем зурсан нөхөд нь гадаадад гараад зугтсан. Бонд босгож хөрөнгө оруулалтаа шийдээд мөнгөө авчихсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК бондыг Монголбанк руу шахаж байгаад хүчээр шийдээд авчихсан юмуу. Схемийг мэдмээр байна. Богино хугацаанд барьсан, энэ бол бахархах зүйл гэж ярьж байна. Одоо ашиглаж байгаа юу. Маш богино хугацаанд барьлаа гэтэл нэг төмөр замын зүтгүүр унасан. Энэ талаарх мэргэжилтнүүдийн дүгнэлт байна уу. Үүгээр ачаа тээвэрлэж болох юмуу?

Монголын төмөр зам ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Р.Батсүх: -2018 онд төмөр зам эхлэхдээ өмнө нь хийгдсэн ТЭЗҮ дээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хэсгийг авч, тодотгол хийж ажилласан. Төмөр замын барилгын ажлыг эхлэхийн тулд ТЭЗҮ-г заавал магадлангаар батлуулсан байх ёстой учраас тухайн үед ажиллаж байсан захирлын тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Бид 15 сая тонн ачаа тээвэрлэх ТЭЗҮ хийсэн. Миний санаж буйгаар гурав дахь жил буюу энэ жилээс таван сая тонн хүртэлх ачаа тээвэрлээд цаашдаа өсгөөд 30 хүртэлх сая тонн ачааг тээвэрлэх юм. Бусад төмөр замынхаа суурь бүтэцтэй харилцаа холбоотой ажиллаж байж тээвэр явагдана. ТЭЗҮ-г хийхдээ тухайн үед Ханги боомт, Эрээний боомт, Сайншанд, Баруун-Урт, Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орвол тэр сүлжээгээр БНХАУ-ын зүүн хойд муж руу ачаа тээвэрлэх боломжтой гэж хийсэн. Мөн Улаанбаатар төмөр замаар тээвэрлэгдэн орж ирж буй нефт, нефтийн бүтээгдэхүүн, уул уурхайд хэрэглэгддэг нэг сая орчим тонн нефтийн бүтээгдэхүүнийг тээвэрлэнэ гэсэн тооцооллоор ТЭЗҮ-д тодотгол хийсэн.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
EdPills
11 сарын өмнө
178.159.37.142
ed pills otc https://edpills.tech/# treatment for ed
CanadianDr
11 сарын өмнө
178.159.37.142
best canadian online pharmacy https://canadiandrugs.tech/# best canadian online pharmacy
Paxlovid
11 сарын өмнө
178.159.37.142
paxlovid buy: <a href=" https://paxlovid.win/# ">paxlovid india</a> buy paxlovid online paxlovid for sale https://paxlovid.win/ paxlovid buy
Clomidki
11 сарын өмнө
178.159.37.142
where to get cheap clomid prices - <a href=" https://clomid.site/# ">cost of clomid without prescription</a> where to get clomid without insurance where buy cheap clomid without rx https://clomid.site/ get cheap clomid
Төстэй мэдээ