Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Танаас олон асуултыг асуугаад тодруулаад байгаагийн учир нь Бодь интернэшнл компанитай холбоотой дансны мэдээллийг шалгах боломжгүй болоод байна. Учир нь Бодь интернэшнл ХХК-ийн дансны мэдээллийг ирүүлэхгүй байна. Хяналт шалгалтын ажилд саад учруулж байгаа учраас шинжээч дүгнэлт гаргах боломжгүй байна. Танаас асуугаад, та ерөнхий хариулаад байна. Дансны мэдээллийг авсан бол шинжээч дүгнэлтээ гаргах байсан. Монголын ард түмэнд анх удаа энэ төсөл юу болсон бэ. Ямар байдлаар зарцуулагдсан бэ гэдэг анх удаа ил болж байна. Өмнөх нь нотлох баримтаар хэзээ ч ил болгож байгаагүй. Танайх яагаад саад учруулаад байгаа юм бэ. Голомт бол таны банк. Та 320 сая ам.доллар гэж хэлсэн. Жилийн өмнө 200 ам.доллар гэж хэлээд гаднаас санхүүгийн эх үүсвэр татсан. Энэ бүхний аль нь үнэн бэ гэдгийг нотлох боломжгүй болоод байна. Ямар үр дагавартай вэ гэхээр гаднаас мөнгө татсан, татаагүйтэй холбоотойгоор нүүрсний 18 хувийн хөнгөлөлт үзүүлэх үү, үзүүлэхгүй юу гэдэг хууль зүйн асуудал хөндөгдөж байгаа юм. Энэ зөрүүнээс 204 сая ам.долларын давуу байдлыг Бодь интернэшнл компани авсан үр дагаварт яригдаад байгаа юм. Иймд шалгах ажилд саад учруулж байна. Санхүүгийн материалыг дэлгэцэнд өгөхгүй юу. Энэ ямар учиртай ехсел файл ирүүлээд байгаа юм бэ. Тоо болон гүйлгээнд шинжээч яагаад засвар хийсэн байх магадлалтай гэж үзээд байгаа юм бэ” гэж лавлав. Түүний хариуд шинжээч “Хүсэлтийг явуулсан ч холбогдох дансны хуулгуудыг ирүүлээгүй. Тавантолгой ХК болон Бодь интернэшнл компанийн хоёр дансны хуулгыг ирүүлсэн байсан. Шаардлагатай гүйлгээнүүдийг шууд татаж авсан файл гэхэд эргэлзээтэй байсан. Учир нь дансны үлдэгдлийг томъёо тааруулах байдлаар илгээсэн. Үлдэгдлийг тааруулсан, дунд нь устгал хийж, тохируулсан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байсан. Үүнийг ашиглах боломжгүй болсон” гэх тайлбарыг өгөв.