Менежердээ халдсан “Металл Ремикон ” компанийн захирал цагдаа ирэх хооронд камерийн бичлэгийг устгаж амжжээ
Боссдоо зодуулсан ажилтнуудын тоо нь боссоо зодсон ажилтнуудын тооноос олон биз. Барилгын материалын худалдааны “Металл Ремикон” компани нь салбартаа томд тооцогддог. Ажилтнууд нь борлуулалтаас урамшуулал авдаг агаад үүнийг хэлэлцсэн хурал дээр захирал О.Х нь эмэгтэй менежер Х.У-тайгаа муудалцжээ.
"... компанийн ажилчдад борлуулалтын урамшуулал, зуучлалын урамшуулал олгох асуудлыг захиралд танилцуулахад "Та нар намайг нийлж залилах гэлээ, би наад урамшууллыг чинь өгөхгүй" гэх зэргээр бид хоёр маралдсан. Захирал босож ирээд "Чиний эр, эм чинь хамаа байхгүй шүү, хоёулаа зүгээр халзганачих юм уу” гээд над руу аяга шидэхээр нь би бултсан. Араас нь хуурай цай хийдэг дөрвөлжин модон савыг над руу шидэхээр нь би бултах санаатай арагшаа хартал дагз хэсэгт оносон. Энэ үед Лхагва, Болор нар босож ирээд болиулахаар нь би гар утсаараа цагдаа дуудаад өд бичлэг хийсэн. Цагдаа ирэх хооронд захирал өөрийн гар утаснаасаа оффис доторх хяналтын камерын бичлэгийг бүгдийн нь устгачихсан байсан. Тэд ирээд бичлэг ухрааж үзэх гэтэл байгаагүй. Миний толгойн ар дагз хэсэгт хөндүүртэй, лугшиж өвдөн толгойнд гэмтэл учирсан тул шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн...”
Захиралтан ажилтныхаа биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрчээ. Шүүх түүнийг 650 мянган төгрөгөөр торгосон байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ