Сонгууль дөхөхийн хэрээр МАН-ын залуус өөрсдийгөө дээш нь “шидэж” эхэлжээ. Шидэгч залуус голдуу Сэлэнгийх байх нь сонин. Өнгөрсөн онын 10-р сард НАМЗХ-ны гаралтай Т.Сайнжаргал хошин шогийн жүжигчин Баярмагнайг дагуулан согтуу тоглолт зохион байгуулах нэрээр бөөн шуугиан тарьсан хэрэг мандсан.Т.Сайнжаргал нь дээл өмсчихсөн тэмдгээ зүүчихсэн явсаныг нь яана... Тэгвэл “шилэн Цогоо” хэмээх Б.Цогтгэрэл нь өөрийгөө “шидээд” эхэлжээ. Арай дээл өмсөөгүй ч “ардын хүү” гэдэг нэр зүүсэн. Цагтаа Зам тээврийн дэд сайд явсан тэрээр албан тушаал, сандал ширээнд ихээхэн дуртайг гэдгээ гайгүй сайн харуулсан. Хэлбэрдэлт загвардалтаараа ямар ч байсан сайд нь болох Д.Ганбатаасаа илүү “тодорч” чадсан. Тухайн үед сайд дэд сайд хоёрыг Хөшигтийн нисэх буудлын ажилтай танилцахаар очиход япончууд “хэн нь жинхэнэ сайд нь юм бэ” гэж гайхаж байсан удаатай. Дэд сайд нь сайдынхаа урдуур ороод заагаад сургаад, шалгаад байхад гадныхан гайхах нь аргагүй биз. Харин “хандыг” нь шинээр сайдаар ирсэн “сахал” Ж.Бат-Эрдэнэ гайгүй сайн дарсан. Магадгүй “сахал”-ын сайд байхдаа хийсэн ганц тустай зүйл нь дэд сайдаа байранд нь тавьсан явдал юм. Тэгээгүй бол улсдаа ашиггүй, хойд хөршид ашигтай олон зүйлийг төмөр замаар дамжуулан хийх байсан байх ... Одоо өөрийгөө “шидээд” эхэлсэн “Шилэн” Цогоогийн төр “түшсэн” намтар товчхондоо иймэрхүү. Тэрээр ахин төрд гараад тустай зүйл хийж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Чадахгүй. Бүр “ардын хүү” гэдэг алдар авах юм бол ард түмэнд тустай байж бүр чадахгүй.