alim.mn | 2024.12.23
Дорноговийн эмэгтэй 747 хуудастай долоон судар хилээр гаргах гээд баригдаж 10 сая төгрөгөөр торгуулжээ

Тус аймгийн харьяат Б.Соёлмаа нь өнгөрсөн 9-р сарын 15-ны өдөр Замын-Үүд дэх автозамын шалган нэвтрүүлэх боомтоор “Сундуй” хэмээх нэртэй, муутуу цаасан суурьтай, төвд бичигтэй, нийт 747 хуудас бүхий нийт долоон судар гаргах гээд баригджээ. Шинжээчийн дүгнэлтээр дээрх судар нь түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл болох нь тогтоогдсон учир  шүүгдэгчийг 10  сая төгрөгөөр торгожээ. Долоон сударыг Дорноговь аймгийн музейд шилжүүлсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ