Өнгөрсөн жил С.Мөнхчулуун заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуун "ноёны бөх"-ийг таван хүний саналаар гараад ялсанд Ардын намын удирдлагуудыг сандаргаж, батлах хэцүү, байх хэцүү, дахин санал хураалт явуулж дарж авсан.
НИТХ-аар олонхийн санал авч Хотын мэр болох шахсан С.Мөнхчулуун одоо Хотын даргаасаа илүү олны танил, олны таалалд нийцсэн улстөрч болоод буй. С.Мөнхчулуун Орбитын Цэргийн хотхоны хүүхэд, цэргийн даргын гэр бүлээс гаралтай нэгэн. Толгойтын 42 дугаар сургуулийг төгссөн Германд их сургууль төгссөн гэхэд эргэлзэж байгаагаа иргэд нуухгүй байгаа. Гэхдээ НИТХ-д сонгогдож, Нийслэлийн намын хорооны дэд дарга, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга хүртэл явсан С.Мөнхчулууны ажил байдал, намба төрх нь нийслэлчүүдэд муугүй сэтгэгдэл төрүүлсэн. С.Мөнхчулууны нэг чимэг нь гэргий нь. С.Мөнхчулууны эхнэр нь Монголын анхны эротик кино гэж болох “Янаг дурлалын дууль” кинонд УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Наранбаатартай хослон тоглож, нэг үе залуусын харцыг булааж явсан бүсгүй. Эр нөхөр Мөнхчулуунтайгаа Германд хэсэгтээ амьдраад эргэж ирээд “Тусгай салаа” кинонд тоглосон. Анх эротик кинонд тоглосон Ариунбилэгийг найруулагчид сонирхож, 2011 онд “Хүний хүүхэд” кинонд МУГЖ, дуучин Дашдондогтой хослон бас л эрос дүр бүтээж явсан эмэгтэй. С.Мөнхчулуун дарга эротик киноны гол дүрд тоглосон сайхан бүсгүйг гэргий болгон авсан болохоор урлаг уран сайхныг сайн ойлгодог нэгэн байх. Тэгээд ч гэрлэсэн хойноо ч гэргийгээ “Хүний хүүхэд” кинонд дуучин Дашдондогтой хослон тоглуулсан болохоор эмэгтэй хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг, хуучинсаг биш гэж үнэлэгддэг.