alim.mn | 2024.12.23
Баянхонгор дахь “Шижир Аранжин” компанийн алтны уурхайн хамгаалалтын албаны даргыг хөнөөж хоёр хамгаалагчийг хутгалсан аймшигт ХЭРГЭЭС ...

Өмнө нь хүний амь насыг хутгалж хөнөөсөн хэргээр 12 жилийн хорих ял авсан ч ердөө есхөн жил суугаад 2021 онд суллагдсан Д.Баттулга нь эрүүл агаарт эрүүл мэндээ сэргээхээр эгчийнхээ  “Шижир Аранжин” компанийн алтны уурхайд ажилд оржээ. Энэ компани нь Баянхонгор аймгийн Галуут сумын 2-р багт алтны уурхай олон жил ажиллуулж байна. 2022 оны 12-р сарын дунд гэхэд уурхай хаагдаж хамгаалалтын алба, харуул галч нар л үлдсэн байжээ.  Тэр аймшигт өдөр захирлын дүү нь хамгаалалтын албаны дарга Т-г 28 удаа хутгалж амь насыг нь хохироон хамагаалагч Сүхбаатарыг гуяанд нь, Батзоригтыг нүдэнд нь хулгалж гэмтээн хүндрүүлэх нөхцөлтэйгээр онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдсон. Болсон явдлын талаар нүдэндээ хутгалуулсан хамгаалагч ийн мэдүүлжээ.

“... Би үүдний харуулын ажлаас буугаад өглөөний цайндаа орсон. Өглөөний цайнд Сүхбаатар, Даваахүү, хамгаалалтын албаны дарга талийгаач Т нар байсан. Хамгаалалтын албаны дарга 0.75 гр-ын “Алтан түрүү” архи гаргаж ирээд өнөөдөр хүйтэн байна, цэргүүддээ нэг нэг татуулна гээд өөрөө аяга дүүрэн уугаад Сүхбаатар, Даваахүү бид гуравт талаар хийж өгсөн. Уусаны дараа Даваахүү бид хоёр өрөөндөө орж захирлын дүү дарамтлаад байгаа тул ар гэртээ эсэн мэнд очьё гэж тохироод ажлаа орхин явахаар шийдсэн. Ингээд Даваахүү уурхайд хамгийн ойр айл болох Гансэлэмийн очиж  аймаг хүргээд өг гэж гуйхаар явсан. Би үлдээд албаны хувцасаа тайлж энгийн хувцас өмсөөд гар утсаа хайсан чинь олдоогүй. Хамгаалалтын албаны даргын өрөөнд ороход орон дээрээ хэвтэж байсан. Гар утсаа асуухад байхгүй гэсэн. Эргээд өрөөндөө ороход араас захирлын дүү орж ирсэн. Ойр зуурын юм ярьж байснаа гэнэтхэн дээлийнхээ өврөөс хайч гаргаж ирээд нүдийг чинь сох шаана гээд над руу дайрсан. Би хайчтай гарыг нь барьж ноцолдон хоёулаа шалан дээр унасан. Нүд рүү хатгахад хайчны үзүүр зүүн нүдний хажуу шанаа руу хатгаад өнгөрсөн. Энэ үед гаднаас Сүхбаатар орж ирэн бас ноцолдож гарыг нь тэнийлгэж байгаад хайчийг нь аваад ор луу шидсэн. Тэгэхэд захирлын дүү өмднийхөө зүүн талын арын халааснаас нэг хутга гаргаж ирээд баруун нүд рүү хатгах гээд дайрсан. Би ахин хутгатай гарыг нь барьж аваад ноцолдсон ч баруун нүдний доод талдаа хатгуулсан. Сүхбаатар араас нь татаад дийлэхгүй байсан. Яг энэ үед хамгаалалтын албаны дарга орж ирэн юу болоод байгаа юм бэ гэхэд захирлын дүү намайг орхин талийгаачийг тэврээд авах шиг болсон. Би цусаа дараад гарч гүйсээр Гансэлэмийнд очиж цагдаа, эмнэлэг дуудаарай гээд зуухных нь баруун талд унасан. Удалгүй араас Батсүрэн орж ирээд Тамираа ах эвгүй болчихлоо гэсэн ...”

Улайрсан этгээдэд гуяандаа хутгалуулсан Сүхбаатар ч гарч зугтан гал тогооны өрөөнд орж нуугдсан тул хамгаалалтын албаны дарга ганцаараа тулж нийтдээ 28 удаа хутгалуулжээ. Үүнээс зургаа нь үхлийн шарх байжээ.  

Хэрэгтэн “... тухайн хүмүүс архи уухаар нь би та нар архи ууж ажлаа хийдэг дөмөг улсууд юмаа гэж хэлснээс болж бөөнөөрөө над руу дайрсан...” гэж мэдүүлжээ.

Энэ хэргээс болж компанийн удирдлага талийгаачийн ар гэртэй зөрчилджээ. Хэрэг гарсан өдөр л талийгаачийг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасанд ар гэр нь гомдсон.  

“... Миний хань эцсийн амьсгалаа хураатлаа энэ компанийн аюулгүй ажиллагааны төлөө зүтгэсэнн. 10-аад жил ажиллахдаа удирдлагын өгсөн үүрэг чиглэлийн дагуу зөвхөн өөрийн хариуцсан ажлаас гадна хүн хүчний хүрэлцээгүй үед галч, тогооч,  моторчин, хамгаалагч, нөхөн сэргээлтийн ажлыг хүртэл хийж гүйцэтгэж явсан. Захирлаа ярьж байна гээд гэртээ босож зогсож байгаад утсаар ярьдаг, удирдлагаа тэгтлээ хүндэлдэг. Захирлын дүү гээд нэг ширүүн нөхөр байгаа, очихгүй бол болохгүй гэдэг байсан...”

Талийгаачийн ар гэр нийтдээ оршуулгын зардалд 27 сая, сэтгэл санааны хохиролд 82 сая төгрөг нэхэмжилсэн ч “Шижир Аранжин” компанийн захирал “Хэдий миний дүү гэмт хэрэг үйлдсэн ч компаниас мөнгө авна гэсэн санаархалаар хандаж болохгүй. Манайх хийх юмаа хийсэн” гэжээ. Гэсэн ч шүүх оршуулгын зардал болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн дүнгээр нь “Шижир Аранжин” компаниас гаргуулах шийдвэр гаргажээ. Хэрэгтэнд 19 жилийн хорих ял оноосон.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
11 сарын өмнө
209.141.58.154
Хамгаалагч гэдэг чинь хөгийн хүний ажил шүү больж
Зочин
11 сарын өмнө
209.141.58.154
Хамгаалагч гэдэг чинь хөгийн хүний ажил шүү больж
Зочин
11 сарын өмнө
209.141.58.154
Хамгаалагч гэдэг чинь хөгийн хүний ажил шүү больж
Зочин
11 сарын өмнө
209.141.58.154
Хамгаалагч гэдэг чинь хөгийн хүний ажил шүү больж
Зочин
11 сарын өмнө
209.141.58.154
Хамгаалагч гэдэг чинь хөгийн хүний ажил шүү больж
Зочин
11 сарын өмнө
209.141.58.154
Хамгаалагч гэдэг чинь хөгийн хүний ажил шүү больж
Зочин
11 сарын өмнө
209.141.58.154
Хамгаалагч гэдэг чинь хөгийн хүний ажил шүү больж
Зочин
11 сарын өмнө
209.141.58.154
Хамгаалагч гэдэг чинь хөгийн хүний ажил шүү больж
Төстэй мэдээ