alim.mn | 2024.12.22
УИХ-ын гишүүн Д.Батлут нярай хүүхдээр наадаж, "пиардахаа" болио!!!

УИХ-ын гишүүн Д.Батлут сонгогчдод таалагдахын тулд муу аргад гаршлаа. Саяхан баахан цэрэг уйлуулж, Солонгосын удирдагч Ким Жон Ун шиг дунд нь дүрдээ орчтхсон явсан. Сүүлдээ тулгар ээжүүдийг ч тайван амаржуулахаа байлаа. Шинэ жилийн үеэр эх нялхсын тасгаар дайрч орж, хүссэн хүсээгүй бэлэг гардуулна. Хүний нярай үрийг ааваас нь түрүүлж үнсэнэ. Өлгий малгай бэлэглэнэ. Хүний амьдралын хамгийн нандин агшин үртэй болох. Ясыг бүрдүүлсэн эцэг нялх үрийнхээ өлгийд эсгий үнэг хайчилж амжаагүй байхад Д.Батлут гишүүн  давхиж очоод өөрийнхөө нэртэй зүүлт зүүчихэж...

Ард түмэн аав ээжийнхээрээ ч очихгүй хөл хорионы дэглэм сахиж байхад УИХ-ын гишүүн Д.Батлут гэдэг нөхөр Өвлийн өвгөн, Өглөгийн эзэн аятай төрийн тусгай хамгаалалт бүхий албан газар, эмнэлэг, айлуудаар хэсээд явж байсан. Эмнэлгээр хэссэн гэдгээ илэрхий сайрхан “Өнөөдөр 11 эх маамуулжээ” гэж бүгдийнх нь эцэг нь аятай гайхуулж суух. Бараг л би эх барилаа гэх нь холгүй аашлах боллоо. Хатуу хөл хорионы үеэр хүмүүс гэрээсээ ч гарч чадахгүй хашигдаж, хоригдож байхад УИХ-ын гишүүн Д.Батлут эмнэлгийн ажилтнуудыг жагсаан угтуулж, бөөнөөрөө 30-40 үүлээ сүрэглэн явж байсан "дивтаат" шүү дээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ