Сая хүрэхгүй хүн амтай Бутан улс 1622 онд үүсгэн байгуулагдсан. Удирдаж ирсэн хааны удмын 400 жилийн ойгоо өнгөрсөн жил тэмдэглэлээ. 800 мянган хүн амтай Бутан улс Гималайн нурууны зүүнтээ орших, өмнөд Азийн орон. Балба, Бангладеш улстай ойролцоо оршиж, Энэтхэг Хятадтай хиллэдэг.
Одоогийн Бутаны хаан нь “Луугийн хаан” хэмээн өргөмжлөгдсөн Жигмэд Намжил Ванчиг. Одоо дөнгөж 40 шүргэж буй идэр залуу. Бутаны хаан 2011 онд 31 насандаа өөрөөсөө 10 насаар дүү Жецун Пема /Жавзан Пагма/-тай гэрлэсэн. Тэд одоо хоёр хүүтэй. Өнгөрсөн жил бүл нэмж охинтой болжээ.
Бутаны хаан Оксфордын их сургуулийг төгсөж, хатан Жэцун Пема Лондоны Режент коллежед олон улсын харилцаа, сэтгэл судлал, урлагийн түүхээр суралцсан байна. Бутаны хаан хатан хоёр хоёул Англид боловсрол эзэмшжээ. Хаан, хатан хоёрыг өдгөө “Гималайн тэртээх Уильям, Кейт хоёр” хэмээн нэрлэдэг.
Тэдний хайрын түүх сонирхолтой. Ханхүү 17 настай байхдаа хаан хөлбөмбөгийн талбайд тоглохоор найз нартайгаа явжээ. Яг тэр үед тэр талбайд 7 настай жаахан охин ойрын хүмүүстэйгээ төрсөн өдрөө тэмдэглэж байжээ. Охины аав нь нисгэгч жирийн айлын охин байсан гэнэ. Ханхүүг хараад охины гэр бүлийнхэн нь билэгшээж бялууг хуваалгахаар ханхүүг ширээнд урьж дуудаж, бялуугаа хуваалгажээ. Хамт хэсэгхэн хугацааг өнгөрөөсний дараа ханхүү явах болтол охин ханхүүгийн гарыг барьж явахгүй байхыг, түүнийг үлдээхгүй байхыг гуйжээ. Харин ханхүү "Чи том болоод сургуулиа төгсөөд, насанд хүрэх үед дахиад учирвал би чамайг эхнэрээ болгож авна" гэж. Олон жил өнгөрсөний дараа ерөөлөөр дахин уулзаж нэг нэгэндээ дурлаж Хаан Хатан болсон түүхтэй гэсэн. Ер нь энэ орныг гадныхан номын увдис ихтэй дагинас ихтэй орон гэж ярих юм билээ.