alim.mn | 2024.12.23
Түгжрэлийн экс сайдын таргалсан, суух автобусгүй иргэдийн турсан хоёр яг тэнцэнэ

“Цавчаа ногоон” автобусны шуугиан дэгдээд гурван сар өнгөрлөө. Өнгөрсөн оны 12-р эрс хүйтрэхэд энэ хулгайн лай ланчигийг хулгайчид бус иргэд үүрсэн. Хасах 30 хэмийн хүйтэнд автобус хүлээн цөхөрсөн иргэд аргагүйн эрхэнд үдшийн бүрийгээр хөлдүү хальтиргаат гудамжаар 10-15 км алхаж харихдаа юу бодож явцгаасан нь тодорхой. Тэгвэл “цавчаа ногоон”-ы холбогдогчид нам гүмхэн сууна. Хотын экс дарга төрийн өмчит том компанийн БЭТ-д яригдаад сууж байна. “Тэнүүн огоо”-гийн захирал “шалгуулсаар” л явна. Харин Түгжрэлийн экс сайдтан улс төрийн хариуцлага хүлээж огцорсныхоо дараа бүр бондойж таргалжээ. Бүхэл бүтэн нийслэл хот, түүний 1.5 сая иргэдийг хөл дүүжлэх унаагүй болгох шахсан хэрэгт холбогдсон хэний ч хоолойгоор хоол давахгүй баймаар юм. Гэтэл экс Түгжрэлийн сайдтан сэтгэл санаа өндөр, айж ичих зүйлгүй яваа нь биеийн жин нь эрс нэмэдсэнээс харагдана. Экс сайдын таргалсан суух автобусгүй иргэдийн турсан хоёр ийнхүү яг тэнцжээ. Иргэд эрүүгийн хэрэгт байтугай Зөрчлийн хэрэгт ч холбогдвол айж сандардаг. Шалгуулж дуустал нойр хоол муутай явдаг. Тэгвэл улстөрчид холбогдсон хэрэг нь том байх тусам царай зүс ороод л, жавхаажаад л, жин нэмээд л бондойгоод эхэлдэг нь гайхалтай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ