alim.mn | 2025.01.03
“Унтаа” Д.Оюунхоролыг сонгууль сэрээлээ

Улс төрийн идэвхит үеийнхээ сүүийн хэдэн жилийг “унтаа” өнгөрөөснөөрөө нэрд гарсан Д.Оюунхорол оны өмнөхөн ажлаа өглөө.  Тэрээр “их улстөрөөс” холдсоны дараа Хөшигтийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга хэмээх “даруухан” алба хашиж байсан. Нэрнээсээ эхлээд л газартай холбоотой. Ер нь энэ хатагтай хаа явсан ч газартай холбогдож байдаг. Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамгийн их газар олгосон сайдын нэгээр шуугиулж байсан. Дээр нь мөн энэ ууланд байрлах Монгол-Кувейтийн судалгааны төвийн дуулиан байна. Дуулиан шуугианд холбогдох тусам төрийн арга хэмжээн дээр тоомжиргүй унтсаар ирсэн экс сайд хатагтай ирэх сонгуулийн сургаар ийнхүү ажлаа өгч байна. “Эргэн ирж” байгаагаа “улстөрч хүн сонгуульд олон удаа ялж урт улс төр хийе гэвэл шуналгүй байх ёстой” гэсэн том ярилцлагаар зарлалаа. Манай улстөрчдийг шуналгүй гэвэл нар баруунаас мандана. Д.Оюунхоролын урт улстөр гэдэг нь удаан “унтана” л гэсэн үг биз.  Түүнийг төрийн ордонд удаан “унтуулах” хэрэг байна уу ...

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ