alim.mn | 2024.12.23
Фронтод илгээгдсэн Б.Дэлгэрсайхан намын шилдэг дайчин байсан уу ...

Өнгөрсөн онын 10-р сард МАН “фронт руу шилдэг гурван дайчин”-аа илгээсэн тухай намын НБД А.Ариунзаяа зарлаад  тоглоом шоглоомны бай болсон. Энэ нь эрх баригчид ард түмэнтэйгээ дайтаж буй мэт ойлголтыг төрүүлсэн. Үнэндээ “фронт”-ын байдал тун муудсан тул Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан, Б.Энхбаяр нар зэр зэвсэгээ агсан мордсон болж таарсан. Одоо эдгээр дайчид “тулалдаж” байна. Эдгээрээс Түгжрэлийн сайд болсон нь нам дотроо шилдэгт тооцогддог гэдэгт олон хүн гайхсан. Б.Дэлгэрсайхан томилогдонгуутаа хотын иргэдийг автобусанд сууж сургах соёлд суралцуулах аян зарласан төдий л байна. Хөдөөнөөс сонгогдсон гишүүн  хотын соёл заах гэсэнд хотын унаган иргэд дургүйцсэн. Тэгээд ч суух автобус нь байхгүй байхад автобусаар зорчих соёлд хэрхэн суралцах билээ. Түгжрэлийн сайд болсоны хувьд тэргүүн ээлжинд шийдэх асуудал нь орж ирсэн “цавчаа ногоон”  автобуснууд байсан. Энэ “тулаанд” шилдэг дайчин маань ялагдаж автобуснуудыг хэрхэхээ мэдэхгүй байгаагаа хэлсэн. Ядаж мэдэхгүй чадахгүй гэдгээ үнэнээр нь хэлж байгаа нь яамай. Магадгүй “цавцаа ногоон” автобуснуудаа чимээгүйхэн дарж байгаад сэмхэн тээвэрт гаргах төлөвлөгөөтэй байж болох юм. Ийнхүү фронтод илгээгдсэн шилдэг дайчин нь анхны тулаанаасаа эхлээд ялагдаад эхэллээ. Б.Дэлгэрсайхан намын “шилдэг” гэхээр өөр шилдэг байхгүй гэсэн үг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ