alim.mn | 2024.12.23
Вьетнам засварчин грашийн түрээсийн хоёр сая төгрөгөөр нь шоудсан монгол амрагаа зодоод нэг саяар торгуулжээ

Хэрвээ монгол засварчин байсан бол бүр аймшигтай юм болох байсан биз...  Сүүлийн үед мөнгөтэй вьетнам засварчид нь манай хүүхнүүдийн “хүсэмжит” залуусын нэг болсон. Вьетнам засварчин Нхон Рам \Nhon Pam\  нь Баянбүрдийн тойрогт автомашин засварын газар ажиллуулдаг. Тэрээр 2017 оноос хойш хамтран амьдарч байгаа монгол эмэгтэй У-д грашийн түрээс төлөх хоёр сая төгрөг өгчээ. Гэтэл найз хүүхэн нь уг мөнгөөр шоудаад дуусгажээ.

“... Би хамтран амьдрагч болох Г.У-д хоёр сая төгрөгийг грашийн түрээс төлөөрэй гээд өгсөн. У тэр өдрөө гэртээ ирж хоноогүй, хоёр өдрийн дараа ирсэн. Би түүнд түрээс төлсөн үү, грашийн эзэн ус хаагаад тог таслаад байна гэхэд би чиний мөнгөөр баар, караоке ороод дуусгачихсан гэсэн. Ингээд бид хоёр хоорондоо маргалдаж муудалцсан. Намайг маажих гэхэд нь би толгойг нь доош дараад зодож цохисон. Биеийн аль хэсэгт нь цохисноо санахгүй байна. Би тэгэхэд уучихсан байсан ...”

Тухайн өдөр тэрээр найз Нгуен Даг Чонг \Nguyen Duc Cuong\-ийн хамт нэлээд уусан байжээ. Харин монгол амраг нь мөнгөнөөс болоогүй хардалтаас болсон гэжээ.

“...Би мөнгийг нь үрсэн нь үнэн. Гэхдээ найзтайгаа хардаад зодсон...”

Үүнийг монгол эмэгтэйн дүү нь баталжээ

“...  хамт ууж байсан Вьетнам улсын иргэн залуу У эгчийг цуг гарья гээд сонин, сонин юм яриад байсан ба Пам  угаалгын өрөөнөөс гарч ирээд чи манай найзтай гардаг хэн бэ гээд шууд хамар, нүд орчим хэсэг рүү цохиод У эгч сууж байснаа хойшоо савж унасан...”

Вьетнам засварчин хамтран амьдрагчдаа эмчилгээний мөнгө хэмээн 250 мянган төгрөг өгчээ. Найз хүүхэн нь гомдол саналгүй гэсэн тул шүүх нэг сая төгрөгөөр торгосон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ