alim.mn | 2025.01.03
Авлигалын хэргээр зургаан жилийн ял авсан ч хоригдоогүй Ё.Баатарбилэг гишүүний цалингаа аван гэртээ сууж байна

ЕТГ-ын газарт референт, Н.Багабандийн шадар туслах, сайд, орон нутгийн ИТХ-д хоёр удаа, УИХ-д хоёр удаа гээд төрийн бүх шатанд ажиллаж үзсэн хэмээн өөрөө “бахархдаг” УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Хөгжлийн банкны хэрэгт холбогдож зургаан жилийн ял авсан. Тэрээр багын найз амьдаа болох “НБЦ” компанийн захирал Ц.Баатарбилэгт уг банкнаас 21 сая долларын зээл авахад нь туслалцаж, давуу байдал олгосон гэх үндэслэлээр шүүхээр шийтгүүлсэн.  Энэ хугацаанд түүний хөрөнгө орлого нь 388 сая төгрөгөөр нэмэгдсэн агаад үүнийгээ тайлбарлаж чадаагүй. Хуулийнхан байр машин гээд хөрөнгийг нь хураасан тул “Өчнөөн олон жил төрийн ажил хийчхээд юу ч үгүй хоосон царайлаад сууж байгаадаа ичиж байна” гэж гомдоллосон. Тэгвэл  юу ч үгүй хоосон болчихоогүй л байна. Хамгийн “таатай” гэхэд л зургаан жилийн хорих ял авсан ч шоронд бус гэртээ сууж байна. Мөн УИХ-ын гишүүний бүрэн эрх нь цуцлагдаагүй тул гишүүний цалингаас эхлээд бусад хангамжаа авсаар байгаа гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Irgen
11 сарын өмнө
202.126.88.209
Avgain bankind bas tom zahiral hiideg gnee. Ger buleeree banknaas parazit
Зочин
11 сарын өмнө
202.179.26.245
Хууль яагаад энэ пиздад үйлчилдэггүй юм бэ?
г
11 сарын өмнө
59.153.112.234
Энэ чинь МАН.
Төстэй мэдээ