alim.mn | 2024.12.23
Х.Оргил-Эрдэнийг 20 сая төгрөгөөр торгох болжээ
УИХ-ын гишүүн Г.Дамдинням ихэд бухимдаж, цахимд "Дарханы замын тендерийг хамгийн анх будлиантуулсан, 7 жилийн турш тус зам дээр хохирсон 100 гаруй хүний амь насны хохирол, олон зуун хүний эд хөрөнгийн хохирлын үндсийг тарьсан хүмүүст 10-20 сая төгрөгөөр торгох ял өгөөд дуусгаж байгаа юм байна.
Арай ч дээ!  Энэ бол дараачийн АВЛИГАЧИД-дад уриалга болж сонсогдох байх даа" гэлээ. Учир нь Дарханы замын гүйцэтгэгчийн шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Х.Оргил-Эрдэнэ гурван сая төгрөг, мөн Лексус RH 350 машиныг найзынхаа нэр дээр авлигад авсан нь тогтоогдож, шүүхээс 20 сая төгрөгөөр торгуулж,  нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хассан байна.

Одоогоос 4-5 жилийн өмнө буюу 2019 оны АТГ-аас 12 дугаар сарын 30-нд Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг ажлын өрөөндөө хээл хахууль авч байх үйлдэл дээр баривчилсан билээ. Х.Оргил-Эрдэнийг өмнө нь буюу 2019 онд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” ХХК-ийн ажилтнаас 20,000 юаны авлига авч байгаад баригдсан үндэслэлээр мөн баривчилсан юм. 

Тухайн үед Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийн авлига авсан асуудлаар Зам тээврийн сайд Б.Энх-Амгалангаас тодруулахад "Авлигтай тэмцэх газраас маш сайн тодруулах хэрэгтэй. Надад мэдээлэл өгөөгүй. Өрөөнөөс нь авч явсан сурагтай байсан. Ер нь АТГ-ын дарга энэ талаар тодорхой мэдээллүүд өгөх байх. Манай газрын дарга Х.Оргил-Эрдэнэ яамандаа 15, 16 жил ажиллаж байгаа туршлагатай, мэргэжлийн гэж хамт олон хэлж байсан. Би сайдаар томилогдоод нэг ч хүн халж, солиогүй. Байгаа баг дээр нь ажилласан. Уг нь гайгүй итгэлтэй залуу байсан юу болсныг би мэдэхгүй байна. Нарийн шалгалтыг хууль хяналтын байгууллага хийж дуусаад гаргаж тайлбарлах байх. Төрийн албан хаагч төрд өргөсөн тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээгдэг тогтолцоо Монголд бий. Түүнийгээ л баримтлах хэрэгтэй" гэсэн билээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Levitra
11 сарын өмнө
178.159.37.142
Buy Levitra 20mg online - <a href=" https://levitradelivery.pro/# ">Vardenafil buy online</a> Levitra online USA fast Levitra tablet price https://levitradelivery.pro/ Cheap Levitra online
Levitra
11 сарын өмнө
178.159.37.142
Buy Vardenafil online - <a href=" https://levitradelivery.pro/# ">Levitra 20 mg for sale</a> Vardenafil buy online Levitra generic best price https://levitradelivery.pro/ Levitra 20 mg for sale
Төстэй мэдээ