Найз бүсгүйгээ алдсандаа яахаас ч буцахгүй болсон Э.Т\нэр нууцлав\ хэмээх 28 настай залуугийн хэргийг Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэжээ. Түүнийг хохирогчийн эд хөрөнгөнд халдаж дахин хэрэглэх боломжгүй болгож устгасан, тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд санаатай тараасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр, санаатайгаар хохирогчийг “өөртэй нь уулзсангүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн эхийх нь тээврийн хэрэгслийн дугуйг хагалан гэмтээх санаа зорилгоор хадаас ашиглан :
- 2023 оны 03 дугаар сарын 09-ний өглөө Налайх дүүргийн*******, тоот байрны гадаа зогсоол дээр байрлуулсан байхад нь баруун талын урд, хойд дугуйг,
- 2023 оны 03 дугаар сарын 16-ны өглөө урд хоёр, хойд баруун талын нэг дугуйг
- 2023 оны 03 дугаар сарын 31-ний өглөө Налайх дүүргийн*******байрны хажуу талын зогсоол дээр байрлуулсан байхад нь жолоочийн эсрэг талын урд нэг дугуйг,
- 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө жолоочийн талын урд нэг, хойд нэг дугуйг тус тус хагалж, дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй болгон устгаж, хохирогчид 480.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн*******, тоот хохирогчийн орон сууцны зүүн талын өрөөний цонхыг чулуу шидэн хагалж, дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй болгон устгаж 138.720 төгрөг, нийт 618.720 төгрөгийн хохирол учруулжээ.
Түүнээс гадна өөрийнхөө “” гэсэн цахим хаягаас хохирогчийн цхим хаяг руу заналхийлсэн мессэжийг явуулжээ.
- 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “би үгийн дуугүй шууд чамайг ална шүү, тэрийг сайн санаж яваарай М минь, би чамд маш хатуу сануулъя, тэгээд ч бас хэд хоногийн дараа үхнэ гэдгээ мэдэж аваарай. Чамайг алчхаад би шууд өөрийгөө ална” гэж,
- 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “би чамайг хүнгүй газарт жинхэнэ мал гаргаж байгаа юм шиг шаана за, харж л байгаарай, би хэзээ ч зогсохгүй, бас шантрахгүй, .... /хохирогчийн хүүхэд/-г тарахыг хүлээе за, тэгээд чиний сэтгэл насаараа хоосон оргихыг харъя, чамаас өс хонзонгоо авна даа, насаараа уйл, би чиний толгойг хага шаана даа” гэсэн зурвас илгээн, хохирогчийн хүүхдийг алахаар сүрдүүлж, хүүхдийн сургуулийнх нь зургийг зурвасаар илгээжээ
Мөн өөрийн “Instagram” хаягаас гар бууны зураг илгээж “чамд зориулж гар буу хүртэл хийлээ, энүүгээр чамайг буудаж ална”, “чи надтай уулзахгүй бол дахиад ийм нийтлэлүүд өөр зөндөө групп дээр тавина шүү” гэж сүрдүүлж гар утас руу нь дараахь мессежийг явуулжээ.
- 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “-той дугаар чиний залуугийн дугаар юм уу? ажлыг чинь тараад шувтан дагаж явна, одоо гэрийн чинь үүдэнд отож үзнэ, за араас орвол шууд чамайг ална шүү, наад залуутай чинь цуг” гэж,
- 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “заяагүй амьтан минь чамайг дагасаар л байгаа шүү, аль хүртэл явахыг чинь харж л байя” гэж,
Мөн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Б. гэсэн фейсбүүк цахим хаягаас хохирогчийн“” гэсэн фейсбүүк цахим хаяг руу “Аан хүү чинь нээрээ хичээлдээ ганцаараа явдаг юм байна лээ, чиний нэг хайртай юмыг чинь би булааж авах болно, тэгээд чи насаараа харамсаарай, ядаж тэгээд ч болов үхье даа” гэсэн зурвас илгээж хохирогчийг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлжээ.
Мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Хулан хуланка” гэх хуурамч фейсбүүк цахим хаяг ашиглан “+18 санхүү өгнө, авна” гэсэн фейсбүүк группт хохирогчийн утасны дугаарыг бичиж “яг одоо санхүү авна, дуудлагаар очно, сайн хөхнө, нас 25, ах нартай уулзана, та хэзээ ч харамсахгүй шүү, хэзээд бэлэн, урьдчилгаа авахгүй” гэсэн нийтлэл оруулжээ.
Дараа нь 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “” гэсэн хуурамч цахим хаягаас “ны групп”, “ групп”, ын групп”-д хохирогчийн зургийг нийтэлж “энэ хүүхэн хүний нөхөр рүү юм бичээд байна, Төрийн банканд ажилладаг байж ямар ёс зүйгүй юм бэ? таньдаг найз нөхөд, хамаатан садан, төрөл нь байвал энэ хүндээ хэлээрэй, гэдэг дугаартай” гэсэн нийтлэл нийтэлжээ.
Шүүх шүүгдэгчийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэжээ.