alim.mn | 2025.01.09
Төрсөн ахых нь амьдралыг алдагдуулах гэсэн эмэгтэйг охин дүү нь зочид буудалд зодож хашраажээ

Ийм нэгэн хэрэг гарчээ. Хэрэгт холбогдогсод эмэгтэйчүүд тул нэрийг нь нууцлан өгүүлэхэд 29 настай эмэгтэй Б.А нь “Азук” зочид буудалд 27 настай эмэгтэй Ц.Д-г зодож баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хоёр бугуйн үе, хүзүү, баруун дал, бугалга, зүүн дал гуяанд цус хуралт бүхий гэмтэл учруулжээ.

Шүүгдэгч нь болсон явдлын тухай ийн өгүүлжээ.

“... 12 цагийн үед Азука зочид буудалд өөрийн төрсөн ах болох Б-г авах гэж очсон. Өрөөнд ороход Д гэх хүүхэн ахтай нэг орон дээр нүцгэн хэвтэж байсанд уур хүрсэн. Ахыг авч явах гэхэд тэр хүүхний  ятгалгаар эсэргүүцэл үзүүлэн явахгүй байсан. Тэгэхээр нь би “чи гурван нялх хүүхэдтэй хүнийг эхнэр хүүхэдтэй нь сүрдүүлж буудалд өдөр шөнөгүй байлгахаасаа ичээч” гээд нөгөө хүүхнийг цонхны урд зогсож байхад нь нуруу руу нь нэг удаа өшиглөөд үсдэж унагаагаад толгой дээр нь ширээн дээр байсан ундааг асгаж, бөөр, хоёр гуя руу нь гурван удаа өшиглөж, нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон...”

Харин хохирогч нь доорхи мэдүүлгиййг өгчээ.

“...Би 2020 оны 04-р сард "D... B ..." гэх фейсбүүк хаягтай найз болж чаталж эхэлсэн. 3-4 хоног чатлаад "царайгаа харж уулзъя" гэхээр нь би  гэрийнхээ ойролцоо Ар согоотод дуудаад уулзсан. Тэрнээс хойш Б-тэй уулздаг болсон.  Уулзаад хагас жилийн дараа л гэр бүлтэйг нь мэдсэн. 2023 оны 07-р сарын 16-ны 08 цагийн үед гэрээсээ гараад Б-тай ярьтал согтуу байсан. Үеэл рүү нь  залгаж хаана байгааг нь мэдээд Сонгинохайрхан дүүргийн 4-р хороонд байрлах Азука зочид буудалд очиход  нэг найзтайгаа ууж байсан. 12 цагийн үед Б-гийн дүү орж ирээд "та нарыг цагдаад өгнө" гээд гараад явсан. Удалгүй ахин орж ирээд намайг шууд үсдэж унагаагаад, дал, нуруу бөөр лүү өшиглөсөн. Толгой руу дэвссэн. Хацар буйлны арьснаас цус гарсан. Одоо бие тэр чигтээ хөндүүр байна. Харин умдагны гэмтлийг Б-гийн дүү учруулаагүй. Бэлгийн харьцаанд орж байхдаа авсан ...”

Харин хэргийн эзэн ийн мэдүүлжээ.

“... Би Д гэх эмэгтэйтэй хоёр жилийн өмнө фейсбүүкээр танилцаж, тэр цагаас хойш ганц нэг уулздаг болсон. 2022 оноос Д нь “би танд хайртай, надтай уулзахгүй бол эхнэрт чинь хэлнэ шүү” гэж дарамталдаг болсон. Энэ байдал нь 2023 оны 6-р сараас улам даамжирч манай эхнэр лүү “та Б ахаас салчих л даа” гэж чат бичиж эхэлсэн. Манай ээжийн дугаарыг хүртэл олж аваад залгасан байсан. Тэр үед дүү ээжийн өмнөөс ярьж улмаар зодоон үүсэх шалтгаан болсон байх...”

Шүүх ахынхаа нууц амрагийн тоосыг гүвсэн дүүг 450 мянган төгрөгөөр торгожээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
11 сарын өмнө
66.181.185.118
Зөв үйлдэл хийсэн хүнийг торгодог нь ямар учиртай юм. Гэр бүл үймүүлсэн золбинд арга хэмжээ авахгүй.
Төстэй мэдээ