alim.mn | 2024.12.26
МОНГОЛ “КЛЕОПАТРА”

“Х ТҮЦ” хамтлагийн жүжигчин байсан Б.Хулан 14 настайдаа Фото мисс наадамд түрүүлж олонд танигдсан. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд багагүй хугацаа өнгөрсөн ч хэдэн кинонд тоглосноос өөрөөр гавьтай уран бүтээл хийсэнгүй. Сайн жүжигчин болно доо гэж хүлээсэн хүмүүсийн найдлага талаар болж байх шиг. Харин хоёр хүүхэдтэй болон ээжийн үүргээ сайн гүйцэтгэж яваа. Хоёр хүүхэд гаргаж, хоёр эр хүнтэй амьдарсан ч эр нөхрийг нь хэн ч хараагүй. Анхны нөхөр нь эхнэр хүүхэдтэй хүн байсан юм гэнэ лээ гэсэн битүү таамаглал байдаг. Хоёр дахь нөхөр бага хүүгийнх нь аав ахимаг насны өвөрлөгч хүн байдаг гэсэн цуу яриа ч гарсан. Хүүхдүүдийнхээ аавтай олны өмнө гараагүй Б.Хулан хоёр хүүхэдтэй ч болзоонд явж, өөрөөсөө дүү Хайдав гэх залуутай хэсэг болзсон бол одоо нам гүмхэн амьдрах болжээ. Жүжигчин эмэгэйтэйчүүд бүрийн хүсэл нь драмын театрынх бол 20 насандаа Жульетта, кино жүжигчид бол 30 хүрэхээрээ Клеопатра хатны дүр бүтээхийн мөрөөсөл болдог гэлцдэг. Хэрвээ Монголд Клеопатро хатны тухай кино хийгдвэл хөрслөг бор Хулан л өрсөлдөгчгүй шалгарч магадгүй нь. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ