alim.mn | 2024.12.23
“Батсуурь тэгш хүрээ”-гийн захирал дуу хураагууртай ороод НАОБТГ-ын хэлстийн дарга Ц.Цолмонгийн 10 сая төгрөг нэхсэн яриаг бичиж авчээ

Улаанбаатарын утаанаас бүх шатны дарга нар мөнгө хийсээр л байна. Томчууд нь тэрбумаар дундчууд зуун саяар харин бага шатныхан саяар идэж ирсэн. Тэгвэл Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон нь тендерт шалгарсан компанийн захирлаас өөрөө мөнгө нэхээд зогсохгүй цэргээрээ хүртэл нэхүүлээд баригджээ. Тус газар өнгөрсөн онын хавар “Утаагүй Улаанбаатр” хөтөлбөрийн хүрээнд 2023 онд нийслэлд шахмал түлш тээвэрлэх 22 тэрбумын өртөгтэй 25 багц тендер зарласан.  Үнэлгээний хорооны даргаар Ц.Цолмон, нарийн бичгийн даргаар Э.Цогзолмаа, гишүүдээр “Тавантолгой түлш” компанийн хэлтсийн дарга Мөнхцог, “Байгаль дэлхий” ТББ-ын Б.Мөнхдорж нар оржээ. Тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Батсуурь тэгш хүрээ” компани Чингэлтэй дүүргийн тээвэрлэлтийг авахаар өрсөлдсөн байна. Тендер 4-р сард зарлагдаж сарын дараа компанийн захирал руу Бодологын хэлтсийн дарга Ц.Цолмон залгаж “Хангарьд” ордны 12-р давхарт дууджээ.

“... Ц.Цолмон тендерт материалаа өгсөн компанийн захирлуудаас мөнгө гэж сонссон тул дуу хураагуураар дууг нь бичсэн. Уулзахад өрсөлдөгч компаниуд чинь том юм байна, чи 5-р сарын 27- 28-ны амралтын өдрүүдэд 10 сая төгрөг бэлнээр аваад ир, тэгвэл тендерийн 16-р багц буюу Баянзүрх дүүрэгт танайхыг шалгаруулж өгье гэж хэлсэн. 5-р сарын 30-ны өдөр НАОГ-аас манай компанийг 25-р багц болох Чингэлтэй дүүрэгт тэнцсэн гэх албан бичиг ирсэн. Уг өдрийн 12 цагийн орчимд Бодлогын хэлтсийн дарга Ц.Цолмон ир гэж дуудсан. Очиход санхүүжилтийг чинь нягтланд хэлээд оруулна. Санхүүжилт орохоор мөнгө ахлах мэргэжилтэн Э.Батцэцэгт өгөөрэй гэхэд нь за гэсэн. 16-17 цагийн үед НАО газраас Бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Батцэцэг залгаад нөгөө нөгөө мөнгөө яасан бэ гэж асуусан. Би санхүүжилт ороогүй байна гэж хэлээд тасалсан. Миний утас руу Ц.Цолмон залгахаар нь би аваагүй. Тэр хоёр над руу удаа дараа залгаж мөнгө нэхээд байсан.  авахгүй яваад байсан. Надад НАОГ-ын Бодлогын хэлтсийн дарга Ц.Цолмон  10 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардсан дууны бичлэг байгаа ...”

Бодлогын хэлтсийн дарга “Батсуурь тэгш хүрээ”-д санхүүжилтийг хурдан олгуулах тал дээр их “зүтгэжээ”.  Мөнгө нь орсон эсэхийг “цэрэг” Батцэцэгээрээ нягтлан Байгалмаагаас асуулгасан гэнэ. Мөнгө оронгуутаа өөрөө ч нэхээд цэргээрээ ч асуулгажээ.

“...Би ахлах мэргэжилтэн Э.Батцэцэгт 2-3 удаа Батсуурь тэгш хүрээгийн захирал руу ярьж  10.000.000 төгрөг нэхэх талаар үүрэг өгсөн. Тэр миний хэлсэний дагуу 2023 оны 7-р сард 2-3 удаа залгаж тус компанийн захирлаас мөнгө нэхсэн...”

Шүүх экс даргыг үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан хэмээн үзэж нэг жил хорих ялаар шийтгэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Farmacia
11 сарын өмнө
178.159.37.142
farmacia online senza ricetta: <a href=" https://farmaciaitalia.store/# ">farmacia online senza ricetta</a> farmacie on line spedizione gratuita farmacie online affidabili https://farmaciaitalia.store/ farmacia online senza ricetta
CialisPrezzo
11 сарын өмнө
178.159.37.142
acquistare farmaci senza ricetta: <a href=" https://tadalafilitalia.pro/# ">Farmacie a milano che vendono cialis senza ricetta</a> comprare farmaci online con ricetta acquisto farmaci con ricetta https://tadalafilitalia.pro/ farmacia online migliore
Төстэй мэдээ