Сонгууль дөхөөд ирэхэд УИХ-ын гишүүд гэнэт идэвхиждэг. Өөрийн хийсэн өчүүхэн зүйл дээрээ бусдын хийсэн баахан ажлыг хамж ирээд наах гэдэг. Орос хэлний мэдлэгээрээ оросуудад гайхагдаад ирлээ хэмээн хэсэгтээ л “пиар” хийсэн Г.Өнөрболор гэнэтхэн л англи хэлний дэмжигч болон хувирчээ. Түүний “УИХ Боловсролын ерөнхий хуулийг баталлаа. Англи хэл бол...” гээд магтсан бичлэг цахимаар баахан цацагдлаа. Гишүүн хатагтайн ярьж байгаагаар англи хэлийг үндсэн гадаад хэл болгон баталсанаар монгол хэлний дархлаа унахгүй л гэнэ, англи хэл сурсанаар дэлхийтэй холбогдоно” гэх зэргээр баахан магтав. Гайхалтай эдгээр үгсээ өнгөрсөн зун УИХ-аар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцэж байхад огт хэлээгүй юмдаг. Харин ч эсрэгээрээ англи хэлийг хуульчлахыг эсэргүүцэж “Үндсэн гадаад хэл болгоно гэдгийг би ойлгохгүй байна. Хуульчилж байснаас хөтөлбөрдөө шинэчлэл хийе” хэмээн асуудлыг сулруулахыг оролдож байсан. Англи хэлийг хуульчилж байж л заах сургах, санхүүжилтийг нь улсын төсөвд тусгах эрхзүйн үндэс бүрдэнэ гэж Г.Дамдинням нарын дэмжигчид зүтгүүлсээр батлуулсан. Тэгвэл Г.Өнөрболор “үндсэн хэл болголоо гэхэд заах багш байна уу” хэмээн дургүйд хүчгүйн үлгэрээр хандаж байсныг бид санаж байна. Гэтэл өдгөө сонгууль дөхөнгүүт англи хэлний жинхэнэ “фанат” болон хувирсанд олон нийт цочирдлоо. Зарим нь “ичих булчирхайгаа хаана авахуулсан юм бол” гэж эгдүүцэж байна. Энэ гишүүн дөрвөн жил чуулганы танхимд суухдаа гол гол хуулиудад дандаа ингэж хүнийрхүү ханддаг. Өдгөө Гадаады хөрөнгө оруулалтын хууль олны анхаарлыг төвд байна. Тэгвэл 2021 онын намар энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барихад гарыын үсэг зурсан зураагүй хэмээн хэл ам хийж байсан удаатай. Ямар хуулийн төсөлд гарын үсэг зурсанаа мэддэггүй гишүүнийг ахин сонгох хэрэг байна уу ...