ШУТИС-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн оюутан, 24 настай Луу гүн овогт Э.Ганболд нь Хан-Уул дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кинг тауэр” хотхоны ... дүгээр байрны орцны 17-р давхарт насанд хүрэээгүй хохирогч болох 17 настай Т.Б-тэй харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орж, улмаар “бэлгийн харьцаанд орох явцдаа бичлэг хийсэн, хэрэв гар утсаа өгөхгүй бол дүрс бичлэгийг фэйсбүүк орчинд тараана” гэж сүрдүүлж, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэгт холбогджээ. Тэд цахимаар харилцан танилцсан байна. Улмаар оюутан нь хохирогчийн байранд ирж харилцан тохиролцон орцны дээд давхарт бэлгийн харьцаанд оржээ. Энэ үеэрээ бичлэг хийсэн хэмээн хэлж гар утсаа өгөхгүй бол цахимаар тараана гэж сүрдүүлжээ. Гэхдээ тэрээр бичлэг хийгээгүй гэнэ.
Өөдгүй зантай оюутан залуугийн насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь харилцан тохирсон гэдгээрээ хэрэгсэхгүй болжээ. Харин бусдын эд хөрөнгийг нь авахаар сүрдүүлсэн хэрэг нь бүрэн нотлогдсон байна. Улсын яллагч 10 сая төгрөгөөр торгох санал оруулсан ч оюутан залуу сард сая орчим төгрөгийн банкны зээл төлдөг тул шүүх боломжгүй гэж үзээд нэг жил хорих ял оноожээ.