Тус пейж хуудасны админ чөлөөт сэтгүүлч Э.Урансүх нь жилийн өмнө Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал Б.Эрдэм-Ундрахтай холбогдуулан
гэх хүний нэг төр алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан хэрэгт холбогдсон. Хүрээлэнгийн захирал нь ахлах мэргэжилтэн Б.Түмэндэмбэрэлийн хамт Солонгос нисжээ. Араас нь өдгөө ХЗДХ-ийн сайдын охин, тухайн үед хүрээлэнгийн судлаачаар ажиллаж байсан Э.Анударь явсан. Захирал ахлах мэргэжилтэн хоёр нь Күүкминий их сургуулийн зочин судлаачаар ажиллахаар болсон сайдын охиныг солонгосчуудад хүлээлгэн өгөх, мөн гадаад харилцааг хөгжүүлэхээр очсон гэнэ. Бага ангийн сурагчийг л хичээл эхлэхэд эцэг эх нь багшид нь хүлээлгэж өгдөг санагдах юм. Тэгвэл сайдын охиныг захирал, ахлах мэргэжилтэн хоёр бүр хувийн зардлаараа явж солонгосчуудад хүлээлгэж өгсөн болж таарч байна. Сайдын охины зардлыг л Солонгосын тал даажээ. Тэгээд ч охин нь англи хэлээр хамгийн өндөр оноо авсан тул өмнө нь гишгэх ээжийн охин, аавын хүү гараагүй юм байх. Ийм байхад байн байн гадагшаа явдаг хэмээн гүтгэсэн гэж гомджээ. Нөгөө талаар ажилчдын цалин хоцроосон тохиолдол огт гараагүй гэнэ. Энэ хэргийг хүрээлэн ихээхэн “ач холбогдолтой”-д тооцож бараг бүх ажилтнууд нь гэрчийн мэдүүлэг өгөн бүгдээрээ цалин хоцроож байгаагүй хэмээн баталжээ. Гэсэн ч захирлыг нь гадагшаа явсан хойгуур таван хоног яах аргагүй хоцроосон баримт авагдсан байна. Энэ мэт баримттай тул шүүх “байн байн гадаадад аялдаг, аялалын золиосонд тус хүрээлэнгийн ажилчид цалингаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна” гэсэн нь Х.Эрдэм-Ундрах руу гутаан доромжлох байдлаар шууд чиглэсэн, илт худал мэдээлэл биш болох нь тогтоогдсон гэж үзээд “Mn Barimt”-ын сэтгүүлчийг цагаатгажээ. Нэгэнт цагаадсан тул хүрээлэнгийн нэхэмжилсэн 8,9 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхижээ. Ийнхүү олон мундаг хуульчидтай хүрээлэн “ялагдсан” байна.