alim.mn | 2024.12.21
АН-ын “нүүрсчин” гишүүдийн хөгжилтэй мэдэгдлээс ...

Өнгөрсөн оноос эхэлсэн нүүрсний хулгай, нүүрсний сонсгол бидэнд уур хилэн, урам хугаралт, гомдолоом гадна инээд хөөр бэлэглэсэн. Нүүрсний хэрэгт холбогдсон гишүүд амиа хамгаалж арьсаа авч гарахын тулд элэг хөшөөм зүйл олныг бурсан. Тэдний заримаас сонирхуулахад УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн “Сэтгүүлчид ээ, та нар эхлээд мэдээллээ нятглаач, би нүүрсний хэрэгт бус авилгалын хэрэгт холбогдсон шүү” гэв. Хэрэг хийсэн гэдгээ, мөн ямар хэрэг хийсэнээ нарийн тодорхой хэлдэг гишүүнтэй байх нь яасан сайхан хэрэг вэ... Одоо хуулийнхан энэ хатагтайд авилгалын хэрэгт нь таарсан ял шийтгэлийг нь хүлээлгэх л үлдлээ дээ. Дараа нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Миний улс төрийн өрсөлдөгчид намайг матаж барьж өгсөн гэж би хардаж байна. Энэ бол увайгүй үйлдэл” гэв. Матах нь муухай ч нүүрсний хулгай хийх нь бүр муухай. Тэр тусмаа УИХ-ын гишүүний хувьд бүр шившигтэй хэрэг. Гэхдээ манай улс төрчид ичих гэдгийг аль хэдийн мартсан. Хулгайчийг тэр тусмаа УИХ-ын гишүүн хулгай хийсэн бол матах нь харин ч зөв юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
10 сарын өмнө
139.5.217.175
Эд нар их хурлын гишүүд бишээ төрд заидалсан хулгаич нар шүү гишүүнч гэх шиг иим төрөөс хулгаи хииидэг гишүүн баиж таарахгүи ичмээр дамшиг гэдэг шигээ
Төстэй мэдээ