Хувиараа хөдөлмөрлөдөг залуугийн эхнэр өнгөрсөн оны хавар эмнэлэгт хэвтэж байхдаа Д.Очир...-тай танилцаж дотносжээ. Эмнэлгээс гарсаны дараа хамт хэвтэж байсан Отгоо, Памбага нартай уулзаж караокед орж уужээ. Караокегаас гараад Очир...-ынд орж уусан агаад мөнгө дуусах үед Н.Х нь алтан гинжээ ломбарданд 1,7 сая төгрөгөөр тавьсан. Мөнгөөрөө хоёр шил архи, идэж уух юм аваад үргэлжлүүлэн уусан байна. Энэ үед нөхөр гадаадаас ирэхэд эхнэр нь байхгүй, хүүхдүүд нь хараа хяналтгүй байжээ.
“...Би гадаадад ажлаар явж байхдаа эхнэр лүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. Том охинтой ярихад ээж хагас сайн өдөр найзын төрсөн өдөр тэмдэглэх гээд гарч яваад ирээгүй байна гэсэн. Монголд ирээд харихад эхнэр ирээгүй л байсан. Манай хоёр охин хоорондоо аавд хэлэх үү гээд шивнэлдээд байхаар асуухад ээж нэг залуутай фейсбүүк чатаар харилцаад байсан гэсэн. Том охин өөрийнхөө гар утсанд ээжийнхээ фэйсбүүк кодыг хийж оруулан тэр чатыг нь гаргуулан харахад эхнэр маань Очир гэсэн О үсгээр эхэлсэн хаяг руу хайраа гээд дотно байдалтай харилцсан байхаар нь би цааш нь охиноороо уншуулаагүй. Миний сэтгэл санаа тавгүй болж гурван пиво авчирч уусан. Энэ үед нөгөө О үсгээр эхэлсэн чаатнаас видеокол дуудлага ирэхээр нь авахад баруун нүд нь хөхөрсөн, үүдэн шүд нь уначихсан бүдүүн биетэй залуу харагдсан. Тэр залуу над руу хандаж “нохойн гөлгөө би чиний эхнэрийг эзэмдээд байж байна” гээд хажуудаа байгаа манай эхнэрийг харуулаад “охин тахиа минь би чам руу данс явуулна чи мөнгө шилжүүл” гээд тасалсан. Хэсэг хугацааны дараа ахин залгаж “чи намайг олоод ирэх юм бол би чамайг хош-дож эзэмдэнэ” гээд тасалсан. 2-3 минутын дараа ахин залгаад “хүүе охин тахиа минь чамайг бандидна” гэсэн. Би ахин гарч хоёр лааз пиво аваад унтсан. Маргааш нь зах гарч хүнсээ цуглуулсан. Орой нь эхнэрийн дүүгийн хамт гарч нөгөө залуугийн гэрийг хайсан. Шар хадны буудал хавиар “Холбоо толгой” гээд нэртэй дэлгүүр дээр ирээд тэр хавийн дэлгүүрүүдээр орж Очироо гэдэг өндөр бүдүүн шар залууг асуусаар гэрийг нь олсон. Гэрийг нь заалгаж аваад очиж эхнэрийн дүү хашааны дэгүүр өнгийж хараад нөгөө залуу мөн байна гэсэн. Би хүнс хийсэн торон дотор хар өнгөтэй жижиг хутга байхаар нь аваад ортол нөгөө өндөр бүдүүн залуу нохойтой зогсож байсан. Нохойгоо над руу дайруулж зүүн хөлийн шагай орчимд хазах үед нөгөө залуу ч бас дайрсан. Ноцолдож өнхрөлдөхөд би доор нь орсон. Бүх зүйл маш хурдан болсон. Хутгаа гаргаж ирсэнээ санаж байна. Хэд хутгалсанаа санахгүй байна ...”
Тэрээр эхнэрийнхээ нууц амрагийг цээжинд нь хоёр удаа хутгалсан агаад нэг шарх нь хүнд гэмтэлд тооцогджээ. Гэсэн ч шүүх шүүгдэгчийн эхнэр нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж бага насны хүүхдээ олон хоногоор хараа хяналтгүй хаясан, хохирогч “би эхнэрийг чинь эзэмдэж байна, намайг олоод ирэх юм бол чамайг хош-дож эзэмдэнэ” гэж доромжилсон, эхнэр нь согтуу хэвтэж байгааг камераар харуулсан, гэрээ зааж өгч тавласан, мөн гэрт нь очиход нохойгоороо хазуулж, элдэв хараалын үгээр доромжилсноор сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, эрүүл ухамсарт ухаанаар хандах сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ. Шүүгдэгч нь хохирогчид 10 сая төгрөг төлсөнөөр тэрээр гомдол саналгүй гэжээ. Ингээд 1,6 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.