alim.mn | 2025.04.18
“Терминус” брендийн боруулагчийн офис, барааг өөрийн гэж танилцуулаад “Магнус Центерион Констракшин”-аас 24 сая төгрөг залилжээ

Залилуулахгүйн тулд байдгаараа хичээж бүр ажилтнаа явуулж шалгуулсан атлаа л залилуулж 24 сая төгрөгөө алдсан хэрэг гарчээ.43 настай Н.Мөнхтулга нь “Терминус” брендийн алчуур хатаагч худалдаалах албан ёсны эрхтэй, алчуур хатаагч нийлүүлнэ” хэмээн хөөрхөн хуураад “Магнус Центерион Констракшин” компанитай гэрээ байгуулан гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 24 сая төгрөгийг дансаар шилжүүлэн залилсан хэрэгт холбогджээ. Тэрээр нарийн төлөвлөгөөтэй ажиллажээ. Эхлээд уг  брендийн алчуур хатаагчийг албан ёсны боруулагч компанийг төлөөлөгчийг дагуулан явж хохирогч компанийн хэрэгжүүлж байгаа төсөл дээр танилцуулга хийлгэжээ. Дараа нь алчуур хатаагчийн сертификат, бусад баримт бичгийг авч явжээ. Удалгүй “Магнус Центерион Констракшин” компанийн менежер ирж агуулахад нь байгаа барааг харж үзсэн байна. Гайхалтай нь тэрээр Н.Мөнхтулгын компанид ирсэн гэж ойлгоод явсан аж. Хохирогч нь залилуулсанаа ийн ярьжээ.

 “... Мөнхтулга Терминус брендийг борлуулах албан ёсны эрхтэй компанитай гэж хэлж итгэл үнэмшил төрүүлж, манай компанитай хамтран ажиллахаар болсон. Бүтээгдэхүүний үнийн санал, сертификат үзүүлсэн, үнийн санал дээр албан ёсны борлуулагчаар өөрийн компаниа бичсэн байсан. Гэрээ байгуулахын өмнө манай хангамжийн менежер тус компанийн оффис дээр очиж үзээд алчуур хатаагч олноороо байсан гэсэн тул гэрээ хийж урьдчилгаа болох 24.8 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэрээ байгуулах үед өөр компанийн офисийг “энэ манай офис, манай бараа” гэж итгүүлж биднийг залилсан...”

Ийм хэрэг болсоныг “Терминус” брендийн борлуулагч хэзээ хойно нь мэджээ.

“... Мөнхтулгаас “нөгөө компани чинь гэрээ хийнэ гэж байна уу” гэж сүүлийн нэг сар асуусан. Асуух болгонд “болоогүй байна, хүлээгдэж байна” гэдэг. Дараа нь уг компанийн хүн ирээд манай бараа бүтээгдэхүүнийг хараад явсан. Тэгээд “М.С.К" руу залгаад “алчуур хатаагчийн урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн үү ” гэхэд “манай компаниас өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн” гэсэн. Тэр дор нь Мөнхтулга руу яриад “мөнгө орсон гэж байна” гэхэд “би дансаа шалгаадахъя” гэснээ “Эрээн явлаа” гэж алга болсон. Ингээд “М.С.К”  рүү ярьж залилуулсан гэдгийг нь хэлсэн ...”

Хохирогч компани мөнгөө олж аваагүй гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ