Нэг сартай нярайтай бүсгүй найзын хамт “бэлгийн харьцаанд орно” хэмээн эрэгтэйчүүдээс 700 мянган төгрөг залилаад шивээстэй залуучуудаар айлгажээ

20 настай С.С, 19 настай Б.З /нэрийг нууцлав/ нар нь нар нь бүлэглэж цахим орчинд биеэ үнэлэх талаар зар байршуулж, улмаар шөнө холбогдсон М.И, Б.Т нартай уулзаж “...нэг шөнийн турш нэг хүний 350,000 төгрөгөөр бэлгийн харьцаанд орно...” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тус бүрээс нь 350,000 төгрөгийг залилсан хэрэгт холбогджээ. Хохирогчид нь Солонгос явах гэж байсан агаад явахаасаа өмнө сайхан наргих гээд мөнгөө залилуулжээ.
“... Найз И бид хоёр шөнө 04 цагийн үед Модны хоёрын тэнд байдаг нэг баарнаас гараад И фейсбүүкээр Санхүү өгнө, авна гэсэн групп руу ороход "2 охин байна, санхүү авна" гээд утасны дугаараа тавьчихсан байсан. Тэгээд И залгахад буудлаа авчих, өрөөнийхөө дугаарыг хэлчих гэсэн.Бид хоёр таксинд суугаад 3-р сургуулийн эсрэг талын зочид буудалд ирээд өрөөгөө авчхаад дуудсан юм. Төд удалгүй хоёр охин ирсэн. Хоногийн нэг хүний 350,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь эхлээд 50 хувийн төлбөрийг нь хийчихье, үйлчилгээгээ авсны дараа үлдсэн 50 хувийг нь хийчихье гэхэд тэд үгүй, бид төлбөрөө 100 хувь авч байж үйлчилгээгээ хийнэ гэсэн. Найз бид хоёр хаширлаж та хоёр гараад явчихвал яах юм бэ, эсхүл регистрийн дугаараа хэл гэхэд үгүй, тийм юм байхгүй, би чамд өөрийнхөө дансны дугаарыг өгөөд байхад энэ чинь баталгаа биз дээ гээд байсан. Ингээд И бид хоёр өөр өөрсдийнхөө данснаас тус бүр 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн эмэгтэйд нийтдээ 700,000 төгрөг өгсөн. Мөнгөө авангуутаа хар өнгийн нэвсгэр цамцтай нь хүнтэй утсаар яриад гар утас авна, машиныхаа түлхүүрийг авна, гялс гарчхаад ороод ирье гэхээр нь бид хоёр үгүй, наад хүнээ оруулж ирээд өгчих, эсхүл буудлын ресейпшнд өгчих гээд хэлчих гэхэд үгүй, та хоёр чинь яасан шалчигнасан хоёр банди вэ, эсхүл цуг гараад авчхаач гээд маргалдсан. Тэр хоёр шууд гарах гэхэд И хаалга хааж гаргахгүй байсан. Тэгэхэд хоёулаа дайрч И-ийг түлхээд хаалгаар чихэлдэж гарахдаа хоёулаа давхарлаад унасан. Нэвсгэр цамцтай нь би жирэмсэн, намайг зодлоо гээд орилсон. Энэ үед нүүр амаараа битүү шивээстэй хоёр залуу гэнэт гарч ирээд яагаад жирэмсэн хүн дээрэлхээд байна гээд бидэн лүү дайрахад өрөөндөө орж хаалгаа түгжээд цагдаа дуудсан ...”
Мөрдөн байцаалтын үед хоёр “сэргэлэн” бүсгүй хохирлын 700 мянгаа төлжээ. 19 настай Б.З нь нэг сартай нярай хүүхэдтэй тул шүүх тэдэнд долоон сар зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ