alim.mn | 2025.04.18
Гадаад иргэний 34 сая төгрөгийг хулгайлаад Налайхын таксиний жолоочийн эмчилгээнд долоон саяыг "хандивлажээ"

Өмнө нь таван удаа албадлага болон эрүүгийн хариуцлага хүлээж байсан 29 настай С.Чинзориг нь нь Монголоос машин авах гэж ирсэн Киргиз улсын иргэний 2,225,000 төгрөгийн үнэ бүхий “айпоне 12 про макс” загварын хар өнгийн гар утас, 250,000 төгрөгийн үнэ бүхий “Айпон эйрпод 2" загварын чихэвч, цүнхэн дотор байсан 9800 доллар буюу 34,473,852 төгрөг, 27,000 төгрөгийн үнэ бүхий хүрэн бор өнгийн лакан цүнх зэргийг “Парадайз” зочид буудлаас хулгайлжээ. Киргизийн гурван иргэний буусан өрөө нь дотроо жорлонгүй тул нэг нь шөнийн 02 цагийн үед гарч бие засахдаа хаалгаа цоожлолгүй орхижээ.

“...Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парадайс нэртэй зочид буудалд өрөө авах гээд ортол 201  дугаартай өрөө онгорхой байхаар нь шагайхад гурван эрэгтэй унтаад сэрэхгүй байхаар нь эд зүйлийг нь хулгайлсан. Надад бусдын эд зүйлийг авах талаар урьдаас бэлтгэсэн зүйл байхгүй. Мөн хэн нэгэн хүн мэдээлэл өгөөгүй. Би буудалд хонох гэж яваад тухайн гэмт хэргийг үйлдсэн...”

Шүүгдэгч нь Налайх дүүргийн шинэ хуучин зах, махны дэлгүүрт олдсон ажлыг хийгээд явдаг гэнэ.  Түүнийг гэнэт их хэмжээний мөнгөтэй болсоныг нь таксинд явдаг С.Тилекберген мэджээ.

“ ... Би Налайх дүүрэгт байрлах ордны урд такси зогсдог зогсоолд зогсож байхад замын эсрэг талаас шармаан хэмээх Чинзориг хот руу явна гэхээр нь би төлбөр 50,000 төгрөг болно гэхэд зөвшөөрсөн. Хотод ирээд Теди төвийн хажууд зогсоод тэр халааснаасаа баахан мөнгө гаргаад ирэхээр нь би айгаад юун мөнгө бэ, хулгайлсан юм уу гэхэд нэг ах өгсөн ээжийгээ эмчлүүл, ээж хавдартай болсон гэсэн. Тэгээд мөнгөнөөсөө хоёр боодол мөнгө өгөхөөр нь би үгүй гэж хэлэхэд зүгээрээ ав гээд байхаар нь авсан. Нэг боодлыг тоолоход 20,000 төгрөгийн дэвсгэртээр 100 ширхэг байсан. Нөгөө боодлыг нь тоолоход 20,000 дэвсгэртээр 96 ширхэг байсан. Ээж нь хавдар туссан гэхээр би бас биеэ эмлүүлэх шаардлагатай болсон гэдгээ хэлсэн. Тэгэхэд эмчилгээндээ хэрэглээрэй гээд надад 100 долларын дэвсгэрт 20 ширхэгийг өгсөн. Намайг өрөвдөөд өглөө л гэж бодоод авсан. Уг долларыг Найман шаргад нэгийг нь 3500-гаар тооцож солиулахад долоон сая төгрөг болсон. Тэр мөнгөөр байшин барих гээд мод авсан. Одоо манай хашаанд байгаа ...”

Хэрэг илэрэхэд таксиний жолооч бүх авсан мөнгөө буцааж өгчээ. Чинзориг нь ах дүү хоёр гар утсаараа ижилсэнэ хэмээн дүүдээ “Айфоне 11 про макс” авч өгчээ. Мөн тор дүүрэн мөнгө үзүүлж сайрхжээ. Шүүх түүнд нэг жилийн хорих ял оноосон агаад хохирлоос 22 сая төгрөг төлөгдөөгүй байгаа аж.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
nv
1 жилийн өмнө
122.201.31.162
teneg duraak wee gantsara haw darad bj bhgvv tene
Зочин
1 жилийн өмнө
59.153.115.25
1-жилийн ял гэнүү? Яасан амар юм бэ?
Зочин
1 жилийн өмнө
59.153.115.25
Ийм хүмүүс л Монголоор дүүрэн хулгайч байгаа мэт сурталчилгаа хийж эгнээгээ тэлээд баыгаа юм. Ард нь өөрсдийнх нь хэрэг бүдгэрч байдаг.
Зочин
1 жилийн өмнө
103.57.92.61
хулгай хийхийг нь хөхүүлэн дэмжлэг байгаан бишүү
Төстэй мэдээ