alim.mn | 2025.04.18
“Азтан” Ж.Сандагсүрэнгийн хэрэг хэрэгсэхгүй болж Ж.Сүхбаатар яллах дүгнэлтээ сонсжээ

“Цавцаа ногоон” автобусны хэргийн “азтангууд” тодорсоор байна. Эхлээд эн хэрэгт хамгийн их хамаатай баймаар хотын экс дарга Д.Сумьяабазар хамааралгүй болсон бол араас нь орлогч нь асан Ж.Сандагсүрэнгийн хэргийг хэрэгсэхгүй болжээ. Харин  Түгжрэлийн асуудал хариуцсан сайд асан Ж.Сүхбаатар нарт яллах дүгнэлтийг танилцуулж эхэлсэн байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газраас "Ногоон автобус"-ны хэрэгт Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын орлогч асан Ж.Сандагсүрэн, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, БНСУ-ын иргэн Лий Жунг Суб, Ким Киабаум нарын 25 хүнийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.  Бусад “томчуудаас” гэвэл “Тэнүүн огоо” компанийн захирал А.Ганхуягийн цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан бол нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбаяр  үргэлжүүлэн хоригдож байна. Мөрдөгчид нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж тогтоосон бөгөөд үүнээс 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ