Нөхрийгөө Солонгосд ажиллаж байхад нууцаар үр хөндүүлсэн бэрээ зодсон хадам эгчийг торгожээ

Ийм нэгэн хэрэг гарчээ. 38 настай, эмэгтэй ... /нэрийг нууцлав/ нь дүүгийнхээ эхнэр болох бэрээ зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.
“... Гэр бүл хамаатан саданаараа салхинд гарсан. Маргааш нь Солонгосд ажиллаад ирсэн дүү эхнэрийнхээ цүнхнээс оллоо, энэ юу вэ гээд “шим шим” гэдэг эм үзүүлсэн. Тэр нь үр хөндүүлсэний дараа эмэгтэй хүний сав цэвэрлэдэг эм байсан. Дүүг Солонгосд ажиллаад ирэхэд эхнэр нь хоёр сартай жирэмсэн болоод үр хөндүүлсэн байсан. Ингээд бөөн хэл ам дэгдсэн. Эхнэр нь зугтаагаад явсан. Бид энэ хэргээ гэр орондоо очоод ярь гэж дүүдээ хэлсэн. Буцах замд бэрийн найз руу залгаж асуухад “бид шоудаж яваад ийм юм болсон” гэсэн. Бид бөөнөөр шууд дүүгийндээ ирж бэрээ хүлээсэн. Дүү уурандаа эхнэртэйгээ авахуулсан бүх зургаа ураад согтоод унасан Гурван цагийн дараа бэр найзтайгаа ирсэн. Орж ирэхэд нь би “нөхөр чинь амиа хорлоно гээд хүн амьтан алчих гээд байна, чи үнэнээ хэл, яагаад ингэж байгаа юм бэ” гэж асуухад “та нарт хамаагүй, чи өөрийнхөө амьдралыг хичээ, би залуу насаа яаж ч өнгөрөөсөн нь чамд ямар хамаатай юм” гээд хэрүүл маргаан үүссэн. Үр хөндүүлсэнээ хүлээгээгүй “батлах юм байгаа юм уу та нарт” гээд дайраад байсан. Үүнд нь уур хүрээд би бэрийнхээ нүүр лүү цохиход над руу заазуур бариад дайрсан. Манай эрэгтэй дүү нар салгасан. Нөхөр бичлэг хийсэн. Заазуурыг нь хамт орж ирсэн найз нь хураасан. Би дүүгээ сэрээгээд “явъя, чи энд унтаад үлдэх юм бол та хоёр бөөн юм болох юм байна, чамайг аваад явна, чамаас дүүгээ би салгана” гэж хэлэхэд над руу шилэн аяга шидсэн. Би бэрийнхээ утсыг булааж аваад бүх чатыг нь үзсэн. Бид дүүгээ аваад явсан. Маргааш нь бэр уулзъя гэхээр нь манай эгчийн гэрт уулзсан. Тэгэхэд уучлалт гуйгаад “тухайн үед тасарсан байсан, тэгээд жирэмсэн болсон, хэнээс жирэмсэн болсноо мэдэхгүй байгаа. Хэрэв мэдэж байсан бол абортод орсон 500,000 төгрөгөө авах байсан” гэхэд нь миний дургүй хүрсэн. Бэр цагдаад өгсөн өргөдлөө татна гэсэн. Гэтэл 20 хоногийн дараа намайг цагдаагийн хэлтсээс дуудсан...”
Шүүх бэрээ зодсон эмэгтэйг хүний биед хөнгөн гэмтэл учруулсан, хувь хүний нууц болон халдашгүй байдалд халдсан хэмээн 600 мянган төгрөгөөр торгожээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олохонууд. Баатар
1 жилийн өмнө
66.181.177.136
Хөөгөөд явуул дахиад хуурна энгэр сул бэр.
Төстэй мэдээ