
Солонгос сургууль Монголын нийслэлийн нэг дүүргийн ИТХ-ын даргыг, гамшгийн эрсдэлийг буруулах асуудал хариуцсан ажилтантай нь хамт урьсан гэвэл та итгэх үү ... Солонгосын нэг хотын дүүрэг, тосгоны захиргаа урьсан гэвэл харин байж болох юм. Харин ч уригч тал гээд байгаа “Дримий” сургууль Баянгол дүүргийн нэг сургуулийн захирлыг эсвэл багшийг хэдэн сурагчтай нь урьсан баймаар юм. Гэтэл дүүргийн ИТХ-ын дарга хатагтай нь нэг ажилтанаа дагуулаад очиход цаадуул нь мэл гайхсан биз ... Тэгээд ч том бодлогийг ерөнхийд нь “баздаг” Б.Сэмжидмаа хатагтай энэ удаагийнхаа гадаад томилолтын зорилго болох “боловсролд чиглэсэн зөвхөн мэдлэг ба ур чадварт төвлөрөхөөс гадна хүүхдийн араншин, хүмүүжилд тулгуурласан суралцагч төвтөй сургалтын төлөвлөгөөн”-ий талаар хэр мэддэг юм бол доо ... Бас тэнд очоод яг энэ чиглэлээр хэр ажилласан, үр дүнд хүрсэн эсэх, ирээд ямар тайлан тавьсан зэрэг асуултууд урган гарна. Энэ бол хэдэн төлөөлөгчдөө буцалтгүй тусламж өгөх, төлөөлөгчдийг чадавхижуулах зардлыг шийдэхээс хамаагүй нарийн зүйл гэдгийг ойлгомоор юм. Өнгөрсөн оны зуны зугаатай саруудад ИТХ-ын дарга хатагтай туфлийнхээ өсгийг “элэгдтэл” гадаадад томилолтоор явсан. Гэсэн ч улных нь загатнаа арилаагүй л байна. Тэрээр УИХ-д нэр дэвшихээр яригдаж байна. Хэрвээ гишүүн болбол тойрогтоо байтугай Монголдоо ч харагдадгүй нэгэн болж магадгүй юм.

